ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Дархан-Уул аймаг энэ оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр нийт 322.2 мянган толгой мал тоолуулав.

2015-01-05

Үүнд 14.1 мянган адуу, 0.1 мянган тэмээ, 46.4 мянган үхэр, 166.6 мянган хонь, 95.0 мянган ямаа тоологдсон байна. Өнгөрсөн оныхоос аймгийн мал 15.5 хувиар буюу 43.2 мянган толгойгоор өсч адуу 1.3, үхэр 7.2, хонь 21.6, ямаа 13.1 мянгаар тус тус өсч, тэмээ 96 толгойгоор хорогджээ.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр Хонгор, Орхон, Шарын гол сумын малын тоо өсч Дархан сумсынх буурсан байна. Урьдчилсан байдлаар тэжээвэр амьтад гахай 2910, шувуу 36902, тахиа 35401, илжиг 2, туулай 275, зөгий 864 бүл тоологдлоо гэж аймгийн Статистикийн хэлтсийн мэргэжилтэн н.Жавзандулам мэдээллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%