ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“ҮНДЭСНИЙ БӨХ”-ийн барилдааныг зохион байгууллаа

2015-01-12

Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойн өдрийг тохиолдуулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ”-ын нэрэмжит шилжин явах цомын төлөөх “ҮНДЭСНИЙ БӨХ”-ийн барилдааныг зохион байгууллаа.

Тус барилдаанд улсын начин Б.Сумъяа, Ц.Одбаяр, аймгийн заан Ц.Анхбаяр зэрэг Улс, аймгийн цолтой нийт 48 бөх барилдсанаас улсын начин Ц.Одбаяр түрүүлж, аймгийн заан Ц.Анхбаяр үзүүрлэж, аймгийн начин Б.Гансүх шөвгөрлөө.

“ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ”-ын нэрэмжит “ҮНДЭСНИЙ БӨХ”-ийн барилдаанд хүрэлцэн ирж барилдсан хүчит бөхчүүддээ спортын өдөр амжилтыг хүсэн ерөөе.

Та бүхнийг Монгол бөхийн босоо цагаан хийморь ивээх болтугай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%