ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн ИТХ-ын дарга Говь гурван сайхан, байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга мэргэжилтнүүдтэй уулзлаа

2015-01-28

3.      Өмнөговь аймгийн “Говь гурван сайхан” байгалийн цогцолборт газарт хууль бус аргаар алт олборлож байна гэсэн гомдол иргэд, олон нийтээс удаа дараа ирсний дагуу аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга хууль бусаар алт олборлож байгаа зарим газарт биечлэн ажиллаж хууль суртачлах, хууль зөрчсөн үйлдэл хийж байгааг сануулах, зогсоох шаардлага хүргүүлэн ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас санаачлан Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, аймгийн Засаг даргын орлогч, аймгийн ИТХын ажлын албаны дарга, Говь гурван сайхан байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгууллаа.

    Тус уулзалтаар улсын тусгай хамгаалалттай газарт хууль бус аргаар алт олборлохтой холбоотой гарсан зөрчлүүд, тухайн зөрчлийг арилган хууль сахиулахад тохиолдож байгаа хүндрэлтэй асуудлуудаар санал солилцсоноос гадна аймаг орон нутгийн удирдлагын зүгээс “Говь гурван сайхан” байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд Улсын тусгай хамгаалалттай газрын тухай болон байгаль хамгаалахтай холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллах, улсын тусгай хамгаалалттай газарт хууль бус аргаар алт олборлож байгаа үйл ажиллагааг таслан зогсоох тал дээр  дорвитой арга хэмжээ авч ажилллах шаардлагатай байгааг сануулан хугацаат үүрэг чиглэл өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%