ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Монгол Улсын 3 сая дахь иргэн Өмнөговь аймагт мэндэллээ.

2015-01-28

      Монгол Улсын 3 сая дахь иргэн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нэгдсэн эмнэлэгт  1 дүгээр сарын 24-ний өглөө эцэг Энхтүвшингийн Хатанболд, эх Ганбатын Аззаяа нарын гэр бүлд мэндэллээ.

     Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Монгол Улсын гурван сая дахь иргэний гэр бүлийнхэнтэй утсаар ярьж баяр хүргэж, Монгол улсын 3 сая дахь иргэнд Монголжин хэмээх нэр хайралжээ.

   Э.Хатанболдын Монголжин охин нь Монгол Улсын 3 сая, Өмнөговь аймгийн 59665, Даланзадгад хотын 22626, Баруунсайханы 1-р багийн 3645 дахь иргэнээр бүртгэгдсэн байна.

     Монгол Улсын 3 сая дахь иргэн Э.Хатанболдын гэр бүлд Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун, Аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж, Даланзадгад хотын Засаг дарга Ц.Баттулга нарын тэргүүтэй аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж, баяр хүргэлээ.

     Энхтүвшингийн Хатанболдын гэр бүлд аз жаргал, эрүүл энх, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе, Монголын үрс маш олон болох болтугай.

  

President.mn

 

Бусдад түгээх


  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичих

160 тэмдэгтэнд багтааж бичнэ үү.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%