ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2015-02-02

Увс аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлыг зохицуулах салбар зөвлөлөөс шүүх, прокурор болон хууль сахиулах байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг энэ сарын 29-нд зохион байгууллаа. Тус зөвлөлөөс 2014 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг бүх шатанд жигд явуулах, иргэд, олон нийтэд зориулж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа зохион байгуулж, мэдээллээр хангах, гэмт хэрэг гарсан тухай мэдээллийг хурдан шуурхай хүлээн авч холбогдох арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэн ажиллахыг зорьжээ. Энэ хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, сургалт сурталчилгааг үе шаттайгаар зохион байгуулсан байна.
Түүнчлэн байгууллага, аж ахуйн нэгжийг камержуулах асуудлыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээр хэлэлцүүлэн шийдвэрлэж 155 байгууллага, аж ахуйн нэгж камертай болсон нь гэмт хэрэг гарах нөхцлийг арилгах, урьдчилан сэргийлэх, аливаа хэрэг, зөрчлийг хурдан шуурхай илрүүлэхэд үр нөлөөтэй ажил болов. Архидалтын эсрэг хамтдаа аян, архидан согтуурахтай тэмцэх урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажлыг үе шаттайгаар үр дүнтэй зохион байгуулж, архины зохистой хэрэглээний талаарх мэдээлэл ойлголт хандлага сайжирч байна. Зөвлөгөөнөөр 2015 онд гэмт хэрэг зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар хэлэлцэх юм. Зөвлөгөөнөөс гарсан үр дүнг эргэн мэдээлнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%