ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Дархан сумын 7 дугаар цэцэрлэг” Нэг жилийн ойн тайлан” өдөрлөг хийв

2015-02-11


     Дархан сумын 7 дугаар цэцэрлэг анх 1965 онд гуравдугаар цэцэрлэг нэртэйгээр байгуулагдан 1993 онд татан буугдаж түүнээс хойш барилга байгууламжийг 20 жилийн туршид зориулалтын бусаар ашиглаж байсан.
2013 онд Дархан уул аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр цэцэрлэгийн зориулалтаар засварлан, 2013 оны  9 сарын 16-ны өдөр ашиглалтад оруулж  Дархан сумын 7 дугаар цэцэрлэг сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа эхлүүлэв.
    Уг цэцэрлэг нэг жилийн ойн тайлан өдөрлөгийг зохион байгуулж өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнасан байна. Өдөрлөгт Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа, Дархан сумын Засаг даргын орлогч Г. Батбаяр, БСГ-ын СӨБ хариуцсан мэргэжилтэн M.Уранчимэг, 7 дугаар цэцэрлэгийн ТУЗ-ийн дарга Г.Эрдэнэбат нар оролцлоо.
     Нэг жилийн хугацаанд хүүхдийн хэрэгцээ сонирхолыг татахуйц, загвар хийц, шинэ шийдэл бүхий ая тухтай орчин бүрдүүлж чадсан байна. 2014-2015 оны хичээлийн жилд тус цэцэрлэгт414 хүүхдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ үзүүлж байна.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тус цэцэрлэг хүүхэд нэг бүрийг нээн хөгжүүлэхийн төлөө хамтдаа ихийг хийж бүтээснээ танилцуулав. Тухайлбал: Эцэг эхийн харилцах дэвтэр, камерын систем, хүүхдийн сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлэх үүднээс анги тус бүрт  3D зураг, шатны дүрэм, ариун цэврийн өрөөний хаалга зэргийг хүүхдийн хэрэгцээ сонирхролыг татахуйц загвар хийцтэйгээр хийсэн байна. Түүнчлэн нэг жилийн ойн тайлангийн үеэр “ Долоон од” дууны клипийн нээлтийг хийв.























 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%