ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

эмгэнэл

2015-02-16

                             Баатар овогтой   Чулуунбат                              

/1959-2015/

 

Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Баатар овогтой Чулуунбат 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өвчний улмаас таалал төгсч, бид бүхэнд хүнд гарз тохиолоо. Чулуунбат нь 1959 онд Увс аймгийн Завхан суманд Баатарын 3 дахь хүү болон мэндэлж, 1967-1971онд Завхан сумын бага  сургууль, 1971-1980 онд  дунд сургууль, 1980 онд цэргийн ном хэвлэлийн курс, 1987 онд ХААИС-ийн ня-бо, эдийн засгийн курст  тус тус суралцан төгсөж нягтлан бодогч-эдийн засагч мэргэжил эзэмшжээ.

Тэрээр 1977-1980 онд Цэргийн алба хааж ,1980-1983 онд Завхан сумын худалдаа бэлтгэл ангийн агент,  1983-1985 онд Сандалай нэгдэлд нярав, 1985-1989 онд мөн нэгдэлд ня-бо, 1989-1993 онд "Ардын зориг" хоршооны ерөнхий ня-бо,1993-1996 онд "Ардын Зориг" хоршооны дарга, 2008 оноос хойш "Cүнд уул" ХХК-ний захирлаар ажиллаж ирсэн байна. 

Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж  2007 онд Мянгат малчин, 2008 онд Аймгийн сайн малчинаар шалгаруулж Эрх чөлөөний одон, Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль, Худалдааны байгууллагын 90 жилийн ойн медаль, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, Алтан гадас одонгоор  тус тус шагнажээ.

Баатар овогтой Чулуунбат нь Завхан сумын Ардчилсан намын зөвлөлийн гишүүн, Завхан   сумын   морин   спорт   уяачдын холбооны тэргүулэгч, Улаан загалмайн нийгэмлэгийн онцгой гишүүн, Увс аймгийн Ардчилсан намын хорооны  гишүүн, Сумын   ИТХ-ын  төлөөлөгчөөр  2  удаа, аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр тус тус сонгогдон Нутгийн өөрөө удирдах байгууллага, нам, ТББ-уудад олон жил идэвхи санаачлагатай ажиллаж ирсэн юм.  

Б.Чулуунбат нь бүтээлч, аливаа ажилд нягт нямбай ханддаг, хамт олноо хошуучлан залуу үедээ үлгэр дууриал үзүүлж, тэдэнд туслах, ажлын туршлага, дадлагаа сургаж хүмүүжүүлэн, үнэтэй сургамж хүртээдэг, олон нийтийн дунд нэр хүндтэй,  даруу төлөв, тайван уужуу, зарчимч, шударга, нөхөрсөг, тусархуу, хүнлэг энэрэнгүй зан ааштай үлгэр дуурилал бүхий нэгэн  байлаа.

Талийгаачийн аймаг сумынхаа хөгжлийн төлөө хийсэн бүхэн, ажилсаг хичээнгүй, хүнлэг, шударга зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд орших болно. 

Талийгаачийн хань, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай.

 

Увс аймгийн ИТХ, Засаг дарга, ИТХ-ын ажлын алба, ЗДТГ,

                   Завхан сумын ИТХ, ЗДТГ-ын  хамт олон

2015.02.13                         Улаангом

 

 

 

 

 

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%