ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“Эх хэлний баяр”-ыг тэмдэглэлээ

2015-02-26

Дэлхийн долоон тэрбум гаруй хүн 6 мянга гаруй хэлээр ярьдаг гэсэн судалгааг ЮНЕСКО гаргажээ. Гэхдээ эх хэлний хэрэглээний бараг тэн хагас нь устаж үгүй болоход ойрхон байгаа аж. Тиймээс 1999 онд ЮНЕСКО -оос жил бүрийн 02-р сарын 21-ны өдрийг “Олон улсын төрөлх хэлний өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гаргасан байна. Энэ өдрийг тохиолдуулан аймгийн Боловсрол соёлын газар, Дархан сумын ЗДТГ-тай хамтран “Эх хэл-Тусгаар тогтнолын баталгаа” аяны дор “Эх хэлний баяр”-ыг зохион байгууллаа.Үйл ажиллагааны үеэр Союз-27-р сургууль, Монгол-Туркийн хамтарсан 21-р сургууль, Эрдэм-Хөтлөгч 29-р сургууль, Цайхун сургууль, Монгол-Германы 19-р сургууль, Наран сургууль, Монгол-Оюу сургууль, Дархан сумын 15,18, Оюуны-Ирээдүй цогцолбор сургуулийн авъяаслаг сурагчид урлагийн тоглолт, уран бичлэгийн болон үндэсний хувцасны үзүүлбэрээ баярт хүрэлцэн ирсэн зочидод сонирхуулав.Дархан сумын Засаг даргын нэрэмжит "Эх хэлний баяр"-ын үйл ажиллагааны үеэр "Эх хэлээ дэлгэрүүлэгч багш"-ийг тодруулсаны зэрэгцээ суралцагчдын шилдэг бүтээл, шилдэг урлагийн үзүүлбэр үзүүлсэн хамт олонд Батламж гардууллаа.







ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%