ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“Мянган тэмээний баяр”-ын арга хэмжээ боллоо.

2015-03-03

Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Мандал багийн Улсын сайн малчин А.Батбуянгийн “Мянган тэмээний баяр” цайллагын арга хэмжээ өчигдөр боллоо. Түүний гэр бүл 2014 оны эцэст 1015 тэмээ тоолуулаад байгаа юм. Тиймээс тэмээн сүргээ мянгад хүргэсний баяраа гэр бүл, найз нөхөд, ах дүү нар болон сум орон нутгийн удирдлагууд, бусад сумдын төлөөлөлтэй хуваалцсан юм.
Баярын арга хэмжээгээр хурдан тэмээний уралдаан зохион байгуулж 43 тэмээ уралдсанаас Сэврэй сумын Орхончулууны улаан тэмээ түрүүллээ. Харин Баяндалай сумын Цэвээндоржийн шар, Мандал-Овоо сумын Жамсранжавын бор, Булган сумын Ариунболдын бор, Мандал-Овоо сумын Гэрэлт-Одын улаан нар айргийн тавд хурдалсан байна. Тэмээний уралдааны эхний 5 тэмээдийн эздэд Мянгат тэмээчин А.Батбуянгийн гэр бүлээс тус бүр 1 тэмээ бэлгэнд өглөө. Мөн уралдааны эхний 15-д орсон тэмээний уяачдад тус бүр 200,0 мянган төгрөгийн үнэ бүхий зүйл гардуулсан юм.
Баярын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Засаг даргын орлогч, НХХ-ийн дарга нарын албаны хүмүүс оролцож А.Батбуянд Монгол улсын Ерөнхийлөгчийн шийдвэрээр олгосон “Алтангадас” одонг нь гардуулан өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%