ИТХ-ын 9 дүгээр хуралдааны тогтоол
Сумын 2015 оны 03 сарын 13-ны өдрийн ИТХ-ын төлөөлөгчдийн 9 дүгээр хуралдаанд "Сумын 2014 оны төсвийн гүйцэтгэлийн тухай" асуудлыг оруулж хэлэлцүүлсэн Төрийн сангийн төлөөлөгч Б.Уранмандал "Сумын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" 2 дугаар тогтоолын төслийг 3 дугаар сарын 18-ны өдөр ирүүлж, тус тогтоолын 1 хавсралтаар гаргах төсвийн ерөнхий захирагчийн 2014 онд хэрэгжүүлсэн хөтөлбөр, хүрэх үр дүнгийн гүйцэтгэлийг болон 3 дугаар хавсралтаар гарах сумын төсвийн байгууллага, сангуудын зарлагын гүйцэтгэлийн дүнг зардлын ангиар нь гаргаж өгөөгүй тул мэдээлэлд тавьсангүй. 3 дугаар хавсралтаар нэг байгууллагын буюу ИТХ-ын 2014 төсвийн гүйцэтгэлийн тайланг стандартын дагуу гаргаагүй оронд нь ня-бо бүртгэлийн программын мөнгөн гүйлгээний тайланг хэвлэж өгснийг мэдээлэв.