ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Чөлөөт бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

2015-03-27

Аймгийн Засаг даргын нэрэмжит хүүхдийн спортын V наадмын чөлөөт бөхийн тэмцээн 03-р сарын 13,14 нд Увс аймгийн Улаангом хотноо зохион байгуулагдлаа. Тэмцээнд 18 багийн 202 тамирчид, 20 жингийн 80 медалийн төлөө өрсөлдсөн. Хөвгүүдийн багийн дүнгээр Ж.Балхаажав дасгалжуулагчтай цогцолбор 1-р сургууль 54 оноогоор 1-р байр, Ш.Бат-Очир дасгалжуулагчтай цогцолбор 2-р сургууль 52 оноогоор 2-р байр, Г.Баттөр дасгалжуулагчтай Өмнөговь сум 3-р байр эзэллээ.

Харин охидийн багийн дүнгээр Ш.Бат-Очир дасгалжуулагчтай цогцолбор 2-р сургууль 64 оноогоор 1-р байр, Ч.Баянмөх дасгалжуулагчтай цогцолбор 1-р сургууль 48 оноогоор 2-р байр, Н.Эрдэнэтогтох дасгалжуулагчтай Баруунтуруун сум 42 оноогоор 3-р байр, Б.Магсаржав дасгалжуулагчтай Зүүнговь сум 42 оноогоор 3-р байр тус тус эзэллээ.

Тэмцээний Шагналын санг аймгийн Засаг даргын нөөц сангаас гаргаж аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн биеийн тамир спортын газар хамтран зохион байгуулж явууллаа.

Аймгийн Биеийн тамир, спортын газар

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%