Дархан уул аймгийн НАМЗХолбоо, ШУТИС-ийн ДаТС-ийн Инженерчлэлийн салбар хамтран онол практикийн бага хурал зохион байгуулав. “ Тогтвортой эдийн засаг : бодлого, шийдэл “ эрдэм шинжилгээ, онол , практикийн бага хуралд их дээд сургуулийн оюутан залуус идэвхтэй оролцож шийдэл гарцыг тодорхойлсон байна. Онол практикийн бага хуралд нийт 20 илтгэл, илтгэгч нар оролцож шилдэг илтгэлийг шалгаруулсан байна. Уралдааны дүн гарахад: ДаТС-ийн оюутан Х.Тэмүүжинбаатар “ Тогтвортой эдийн засгийн өсөлтийг тооцох асуудал илтгэлээр тэргүүн байрьт шалгарчээ. Дэд байрьт ХААИС-ын оюутан Х.Эрдэнэпил “ Дотоодын нийт бүтээгдэхүүнд нөлөөлөх хүчин зүйлс, цаашдын хандлага илтгэл , гутгаар байранд Г.Мөнхцэцэг “ Сүүдрийн эдийн засгийг үнэлэх эконометрик загвар илтгэл шалгарч цом, өргөмжлөлийн эзэд болов.