ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 7 дугаар хурал хуралдлаа.

2015-04-10

         Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 7 дугаар хурал 2015 оны 4 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

       Өмнөговь аймгийн 2015 оны Цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн нэрсийн жагсаалт, Аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 14 компанийн хүсэлтийг хэлэлцэж тухайн талбай байрлах сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын саналуудыг үндэслэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн шийдвэр гаргалаа.
       
         Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 зүйлд заасны дагуу аймгийн “Хөгжил хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын төлөөлөн удирдах зөвлөлийг татан буулгах тухай асуудлыг хэлэлцэж төлөөлөн удирдах зөвлөлийг татан буулгалаа.

 

Даланзадгад сумын гэр хорооллын иргэдийн ундны усан хангамж, эрүүл ахуйн нөхцөл байдлыг судлах, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх арга зам, цаашид анхаарах асуудал сэдвээр нээлтэй хэлэлцүүлэг зохион байгуулах, Боловсон хүчний хөгжлийн хөтөлбөр боловсруулахад санал авах хэлэлцүүлэг зохион байгуулах, Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт хийх ажлын хэсгүүдийг байгуулж, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ерөнхий боловсролын сургуулийг Монгол Улсын Гавьяат барилгачин Долгоржавын Сайн-Эрийн нэрэмжит болгож, Засгийн газрын 2015 оны 33 дугаар тогтоолын дагуу Хурдан морины говийн бүсийн “Говь шанх 5” уралдааныг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг батлаж, олон хүүхэд төрүүлж өсгөсөн 9 эхийг Эхийн алдар нэг, 98 эхийг хоёрдугаар одонд, зарим иргэдийг төрийн дээд одон медальд тодорхойлж, орон нутгийн өмчийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Мөн Даланзадгад сумын хөгжлийн Ерөнхий төлөвлөгөө, орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй танилцаж Ерөнхий төлөвлөгөөний зурагт тодорхой хэмжээний өөрчлөлт оруулж дараагийн ИТХТ-ийн хурлаар оруулж танилцуулахийг ерөнхий төлөвлөгөө хийж гүйцэтгэж байгаа компанид үүрэг болголоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%