ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа

2015-04-22

Өмнөговь аймаг, Ханбогд сум болон “Оюу толгой” ХХК-ийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ Өмнөговь аймаг, Даланзадгад сум Нутгийн удирдлагын ордонд зохион байгуулагдлаа.  

Хамтын ажиллагааны гэрээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Л.Батчулуун, Засаг дарга Б.Бадраа, Ханбогд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Х.Нэхийт, Засаг дарга Т.Буян-Өлзий, “Оюу-толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Эндрью Вүдлэй нар гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, ЗДТГ-ын хэлтсийн дарга нар болон “Оюу-толгой” ХХК-ийн удирдлагууд болон зочид төлөөлөгчид, иргэд оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%