ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал боллоо

2015-04-23

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 8 дугаар хурал 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

 

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан зохион байгуулсан ажлын тайланг хэлэлцэж говийн усны асуудлыг олны анхааралд хүргэж, усны хэлэлцүүлэг, “Ус хөгжлийн түлхүүр” оюутны эрдэм шинжилгээний хурал зэрэг олон талт арга хэмжээ зохион байгуулсан ажлыг хэсгийн ажлыг сайшааж, усны хэлэлцүүлгээс гарсан санал болон “Ус тогтвортой хөгжил” зөвлөгөөний зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахыг бүх шатны ИТХ, Засаг дарга, ус ашиглагч байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.

 

“Нийтлэг үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын ангилал, дүрэмд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж “Нийтлэг үйлчилгээ” ОНӨААТҮГ-ыг орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар болгон өөрчилж дүрмийг шинээр баталж, “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах” аймгийн дэд хөтөлбөр ,Тонн баялаг-1 ширхэг мод” хөтөлбөр,  Уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд өртсөн газруудын биологийн төлөв байдлыг дүйцүүлэн хамгаалах газрын жагсаалт, хөтөлбөрүүдийг баталлаа. 

 

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 13, түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл хүссэн нэг аж ахуйн нэгжүүдийн хүсэлтүүдийг хэлэлцэж сумдаас ирсэн саналуудыг үндэслэн Хүрмэн сумын нутаг дэвсгэрт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн гурван компанийн хүсэлт, Гурвантэс суманд түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл хүссэн компанийн хүсэлтийг зөвшөөрсөн шийдвэр гаргаж аймгийн Засаг даргад хүргүүллээ.

   

Олон нийтийн цагдаагийн ажилтны урамшууллын хэмжээг хэлэлцэж нэг сарын урамшуулалын хэмжээг 2015 онд 355000 төгрөгөөр тогтоолоо.

 

2014 оны өмчийн дүн батлах тухай асуудлыг хэлэлцэж Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой төсөвт байгууллага, аж ахуйн нэгжийн 2014 оны эргэлтийн хөрөнгийг 71 677 359 145.61 /Далан нэгэн тэрбум зургаан зуун далан долоон сая гурван зуун тавин есөн мянга нэг зуун дөчин таван төгрөг жаран нэгэн мөнгө/ төгрөгөөр, эргэлтийн бус хөрөнгийг 248 006 896 649.43 /Хоёр зуун дөчин найман тэрбум зургаан сая найман зуун ерэн зургаан мянга зургаан зуун дөчин есөн төгрөг дөчин гурван мөнгө/ төгрөгөөр, нийт  319 684 255 795.04 /Гурван зуун арван есөн тэрбум зургаан зуун наян дөрвөн сая хоёр зуун тавин таван мянга долоон зуун ерэн таван төгрөг дөрвөн мөнгө/ төгрөгийн хөрөнгийн дүнгээс /“Тавантолгой” ХК, “Гүний-ус” ХХК, “Говийн гурван уул” ХХК-ийн 49 хувийг хассан дүнгээр/ орон нутгийн өмчийн эргэлтийн хөрөнгийг 39 350 426 649.19 /Гучин есөн тэрбум гурван зуун тавин сая дөрвөн зуун хорин зургаан мянга зургаан зуун дөчин есөн төгрөг арван есөн мөнгө/ төгрөг, эргэлтийн бус хөрөнгийг 241 495 558 695.53 /Хоёр зуун дөчин нэгэн тэрбум дөрвөн зуун ерэн таван сая таван зуун тавин найман мянга зургаан зуун ерэн таван төгрөг тавин гурван мөнгө/ төгрөг, нийт хөрөнгийн дүнг 280 845 985 344.72 /Хоёр зуун наян тэрбум найман зуун дөчин таван сая есөн зуун наян таван мянга гурван зуун дөчин дөрвөн төгрөг далан хоёр мөнгө/ төгрөгөөр баталлаа.

 

АИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН

АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%