ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өмнөговь аймгийн жаран мянга дахь иргэн тодорлоо

2015-04-24

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 37 дугаар тогтоолоор Өмнөговь аймгийн жаран мянга дахь иргэнийг тодруулах журмыг баталсан бөгөөд энэхүү журмын дагуу жаран мянга дахь иргэнийг бүртгэх, мэдээллэх, хяналт тавих ажлыг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан аймгийн комисс Статистикийн хэлтэс, нарийвчилсан судалгаа баримтыг үндэслэн гарган, тодруулж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 8 дугаар хуралд танилцуулж батламжиллаа.  

Өмнөговь аймгийн жаран мянга дахь иргэнээр Даланзадгад сум/хот/-ын Баруун сайханы 1 дүгээр багийн харьяа Одонцэцэгийн Баярхүү, Адъяабаатарын Отгонцэцэг нарын гэр бүлд мэндэлсэн Есөнхүслэн охин аймгийн жаран мянга дахь иргэнээр тодорлоо.

 

Б.Есөнхүслэн охин БОЭТөвийн төрөх тасагт 2015.04.22 өдрийн 12 цаг 32 минутад 2,5 кг жинтэй, 49 см өндөртөйгээр мэндэлсэн байна.

 

Б.Есөнхүслэн охинд Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа, ИТХ-ын Тэргүүлэгч Д.Нацагдорж болон бусад албаны хүмүүс хүндэтгэл үзүүлж жаран мянга дахь иргэний батламж болон гарын бэлэг гардууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1265
495 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%