ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Увс аймагт дулаан баригч бүтээгдэхүүнийг туршиж байна

2015-04-27

Гүүдшэйринг ХХК нь 2010 онд Гүүднэйборс Олон улсын ТББ-ын дэмжлэгээр байгуулагдсан бөгөөд Монголын өрхийн түлшний зардлыг хэмнэх, мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Дулаан баригч “G-saver /Good saver/” бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн дотоодын бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлж ирсэн байна. “Гүүдшэйринг” компани нь дулаан баригч төслийг 2010 оноос Улаанбаатар болон Завхан аймагт хэрэгжүүлэн нийт 19,000 орчим дулаан баригч бүтээгдэхүүнийг тараагаад байна. Цаашид төслийн хүрээг өргөжүүлэн 2015 онд Улаанбаатар болон хөдөө орон нутгийн хэмжээнд нийт 27,000 ширхэг бүтээгдэхүүнийг тараахаар төлөвлөөд байгаа бөгөөд 2015 оны 9 сараас Увс аймгийн ЗДТГ-тай хамтран аймгийн төв болон нийт сумдуудад тараалтаа эхлүүлэхээр ажиллаж байна. 
Дулаан баригч / G-saver / бүтээгдэхүүн нь дараах үр дүнг үзүүлээд байна. Энэхүү дулаан баригч бүтээгдэхүүн нь түлшний зардлыг 44,5%-иар хэмнэж нүүрсний хэрэглээг 44,5%-иар багасгах зориулалттай бүтээгдэхүүн юм. Мэргэжлийн байгууллагын гаргасан судалгаа, лаборторын шинжилгээ дүгнэлтээр энэ төхөөрөмж нь бусад төрлийн зуухнуудтай харьцуулахад агаарын хийн стандартууд: 
- Угаарын хийн агууламж,стандарт утгаас 1,26 дахин бага, 
- Хүхэрлэг хийн агууламж,стандарт утгаас 1,13 дахин бага 
- Азотын хийн агууламж,стандарт утгаас 1,02 дахин багасгасан сайн нөлөө үзүүлсэн байна. ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙН http://www.goodsharing.mn/home.shtml;jsessionid=E1F4204313208086ED766CDBAD1BA8A0 авна уу.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%