ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Сэтгүүлчид хүмүүнлэгийн үйлсэд нэгдэв

2015-05-04

 Дархан-Уул аймгийн сэтгүүлчид “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг тохиолдуулж аймгийнхаа “Цусны банк”-д очиж сайн дураар цусаа хандивлав. Уг ажлыг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Дархан-Уул аймаг дахь салбар, аймгийн Цусны төв буюу “Цусны банк”-тай хамтран зохион байгууллаа. “Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг угтаж манай Дархан хотын сэтгүүлчид цусаа сайн дураар бэлэглэж эрдэнэт хүний амь насыг аврах ариун үйлсэд өөрсдийн сэтгэл зүрхээрээ нэгдлээ. Нэг хүний өгсөн цус үхэл амьдралын заагт хэвтэж буй гурван иргэний амь насыг авардаг юм байна. Бусдад амьдрал бэлэглэх ариун үйлсэд гар бие оролцсондоо сэтгүүлч хүний хувьд сэтгэл хангалуун байна. Манай сэтгүүлчид “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-өөр “Цусаа бэлэглэе” хөдөлгөөнийг өрнүүлж цаашид жил бүр уламжлал болгох зохион байгуулахаар болж байна” гэв. Дархан-Уул аймгийн орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад МСНЭ-ийн гишүүн 40 гаруй сэтгүүлч ажиллаж байна

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%