ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Баруунтуруун сумын Ч.Авдайгийн нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн 11а ангид сурагч Отгонбилэг: Хүүхэд насны минь хамгийн нандин бүтээл боллоо

2015-05-05

Сайн байна уу ? Өөрийгөө танилцуулна уу? 
Намайг Намайг Отгонбилэг гэдэг. Би Баруунтуруун сумын Ч. Авдайгийн нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн 11а ангид сурдаг. 
“Авьяас -2015” уралдааны Б төрөлд ямар бүтээлтэй оролцсон вэ? 
Сийлбэрийн төрлөөр ахлах ангийн 10-12 дугаар ангийн хүүхдүүдтэй өрсөлдсөн. Сийлбэр маань үхэр тэрэг, түүнийг мод ачаалан хөтлөөд явж байгаа малчин Монгол хүний дүрийг бүтээсэн болно. 
Энэхүү сийлбэрийг хийхэд хэн хэн дэмжлэг үзүүлсэн бэ? 
Энэхүү сийлбэрийг хийхэд багшийн зөвлөгөөг их авсан. Мод байхаас нь бүтээл гарах хүртэл багшаасаа зөвлөгөө, зөвлөмж аваад бүтээлээ дуусгасан байгаа. Сийлбэрийг бүтээхэд 20000 гаруй мянган төгрөгөөр модоо худалдан авсан. 
Сийлбэрээ зарж хүмүүст хүргэх бодол байдаг уу? 
Хүүхэд насны минь хамгийн үнэ цэнтэй бүтээл болохоор зарж мөнгө болгох сонирхолгүй байна. 
Сургуулийн захирал, багш нар та нарыг хэрхэн дэмжиж ажиллаж байна вэ? 
БСШУЯ-ны хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх гэдэг хөтөлбөр бидэнд их таалагдаж байгаа. Манай сургууль бол хүүхдүүдийг хөгжүүлэх талаар маш их зүйл хийж байгаа. Сургуулийн орчин засвар хийгдэж гоё болсон. Хүүхэд бүр өөрийгөө хөгжүүлэх талаар анхаарч дугуйлан секцэд явж байгаа. 
Манай сургууль аймгийн төвийн сургуулиас ялгаатай нь цахилгаан тоног төхөөрөмж дутмаг байдаг. Тоног төхөөрөмжийг шийдвэрлээд өгвөл төвийн сургуулиудтай адилхан хөгжих нөхцөл бүрдэнэ. 
Баярлалаа. 

НХХ-ийн мэргэжилтэн Ц.Энхбаяр

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%