ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 9 дүгээр хурал боллоо

2015-05-07

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 9 дүгээр хурлаар Даланзадгад хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай, “Таван толгой” ХК-ийн 2013 оны орон нутгийн өмчид ногдох хувьцааны ногдол ашгийг суутган тооцох тухай, Удирдах зөвлөлд ажиллах орон нутгийн төлөөлөл томилох тухай, Харилцааны хороо ажиллуулах тухай, аймгийн баяр наадмыг тэмдэглэх өдрийг товлох тухай, ангийн зөвшөөрөл олгох тухай, орон нутгийн өмчийн тухай, төрийн шагналд тодорхойлох тухай, хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн асуудлыг хэлэлцэж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Даланзадгад хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Орон нутгийн өмчит “Таван толгой” ХК-ийн 2013 оны орон нутгийн өмчид ногдох хувьцааны ногдол ашгаас Даланзадгад Дулааны цахилгаан станцын 3 мвт өргөтгөлийг барих хөрөнгийн эх үүсвэрт зориулсан нүүрсний үнийн өрийг суутган тооцохоор, Өмнөговь аймаг, “Оюутолгой” ХХК-ийн хооронд байгуулсан “Хамтын ажиллагааны гэрээ”-ний 8.1 дэх заалт болон 3 дугаар хавсралтад заасан “Хөгжлийг дэмжих сан”-ийн удирдах зөвлөлд ажиллах орон нутгийн төлөөллийн бүрэлдэхүүнийг томилж, Өмнөговь аймаг, “Оюутолгой” ХХК-ийн хооронд байгуулсан “Хамтын ажиллагааны гэрээ”-ний 4 дэх заалт болон 2 дугаар хавсралтад заасан “Харилцааны хороо”-нд ажиллах орон нутгийн төлөөллийг томилон, үйл ажиллагааг нь эрчимжүүлэн, ажиллахыг аймгийн Засаг даргад үүрэг болгосон, Өмнөговь аймаг байгуулагдсаны 84 жилийн ой, үндэсний их баяр наадмыг Говийн бүсийн хурдан морины “Говь шанх-5” уралдаантай хамтатган 2015 оны 07 дугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулахаар тус тус шийдвэрлэж орон нутгийн өмчийн тухай асуудлыг хэлэлцлээ.

Мөн Өмнөговь аймгийг “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор, зарим иргэдийг төрийн дээд шагнал, одон медалиар шагнуулахаар тодорхойллоо.

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 13 аж ахуйн нэгжүүдийн хүсэлтүүдийг хэлэлцэж сумдаас ирсэн саналуудыг үндэслэн Баяндалай сумын нутаг дэвсгэрт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн нэг компанийн хүсэлтийг зөвшөөрсөн шийдвэр гаргаж аймгийн Засаг даргад хүргүүллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1264
494 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%