ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“Эх хэл – Эрдмийн увдис” сэтгэлгээний баяр тэмцээний аваргууд тодров

2015-05-11

Үндэсний бичиг үсгийн өдрийг угтаж, ЕБС-ийн багш, суралцагсдын  “ Эх хэлний боловсрол”-ыг дэмжих, суурь боловсролын шинэчлэл, хүүхэд бүрийн хөгжилд эх хэлний сургалтын чанарыг чиглүүлэх гаруыг эрэлхийлэх зорилгоор тус уралдааныг зохион байгуулжээ. “Эх хэл – Эрдмийн увдис”  сэтгэлгээний баярт ЕБС-ийн 18 сургуулийн шилдэг 257 сурагч, бага, дунд ангийн 29 багш оролцсон байна. Энэ жилийн уралдааныг Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал ивээн тэтгэж, шилдэг тэргүүний 42 сурагч, 6 багшийг шагнан урамшуулав. Монгол улсын Засгийн газрын “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр “ 2 , Дархан уул аймгийн Монгол хэл бичгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “ Эх хэлний боловсрол”- ыг дэмжих, мэргэжлийн болон бага ангийн багш нар, суралцагсдын сурах, ажиллах идэвхийг өрнүүлэх , эх хэлний бахархалыг сэргээх, үлгэрлэн манлайлах, тэргүүний багш сурагчдыг тодруулах зорилгоор “ Эх хэл-Эрдмийн увдис “ сэтгэлгээний баярыг зохион байгуулсан  ажээ. 








ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%