ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Түргэн сум 90 жилийн ойг угтан 5,3 км хайрган зам, Сумын төвийн доторх Түргэн гол төмөр бетон гүүртэй боллоо.

2015-06-02

Увс аймгийн Түргэн суманд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр сумын төвийн доторх 900 метр  хашилттай хайрган зам, явган хүний зам, сумын төвөөр урсдаг Түргэн голд төмөр бетон гүүрийн ажил хийгдэж өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ нь Түргэн сумын 90 жилийн ойн хүрээнд сумын ИТХ, ЗДТГ-ын санаачлан хэрэгжүүлж байгаа ажил бөгөөд Увс АЗЗА ТӨХК чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэжээ.  Энэ ажлын нийт төсөвт өртөг нь 70,0 сая төгрөг. Мөн замын ажлыг үргэлжлүүлэн хийж сумын төвөөс хар зам хүртэлх 3,4 км замыг аймгийн ИТХ-ийн төлөөлөгч Б.Ганхуяг өөрийн зардлаар хийж гүйцэтгэсэн байна.

Нээлтэнд Аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд,  АЗДТГ-ын дарга Г.Болор-Эрдэнэ, Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Х.Төртогтох, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч “АЗЗА” ТӨХК-ийн захирал Б.Ганхуяг болон Сумын удирдлагууд оролцож баяр хүргэж тууз хайчлах ёслолд оролцлоо.

            Сумын 90 жилийн ой угтан хийгдсэн энэхүү бүтээн байгуулалтын ажилд сумын иргэд сэтгэл хангалуун байна.


 ИТХ-ийн ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%