ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Увс дахь Ардчилсан засаглалын 1000 өдөр"

2015-06-15

Увс аймаг 2014 оны ажлын амжилтаараа Улсын шилдэг аймгаар шалгарсан. Аймгийнхаа Түүх 90 жилийн ойн өмнө тохиосон энэ баярт үйл явдлыг иргэд, хувийн хэвшлийнэнтэйгээ хуваалцаж, Засгийн газрын шилдэг аймаг гэсэн соёрхлыг хүртээх арга хэмжээг 2015 оны 6 сарын 15-ны өдөр Маршал Ю.Цэдэнбалын талбайд зохион байгууллаа. 
      Шилдэг аймаг болоход хувь нэмэр оруулсан шилдэг иргэн, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн төлөөлөлд Засгийн газрын соёрхлын хувийг аймгийн засаг дарга гардуулж баяр хүргэлээ. Монгол улсын шилдэг аймаг болсон нь Увсчууд бид бүхний амжилт, хичээл зүтгэл гэдгийг тодотгосон, иргэн, аж ахуйн нэгж, төрийн албан хаагчдад цаашид хичээнгүйлэн ажиллах урам, дэм өгсөн арга хэмжээ боллоо хэмээн оролцогчид онцолж байлаа. 
       Увс аймаг Монгол Улсын шилдэг аймаг болсны соёрхол хүртээх ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр аймгийн Засаг дарга Дашийн Цэндсүрэн хэлэхдээ: “Увс аймаг Монгол Улсын шилдэг аймаг болсон нь багийн амжилт. Төрийн бодлогод иргэдийг төлөөлж ажилласан шат шатны ИТХ-ын хурал, хурлын төлөөлөгчиддөө баярлалаа. Төрийн үйлчилгээг өрхөд хүргэх зорилтоо хэрэгжүүлж ажилласан төрийн албан хаагчиддаа талархаж байна. Нутагтаа сайхан амьдрах орчныг бүрдүүлж, орон сууцны хороолол, зам талбайг засан тохижуулсан барилгачиддаа, иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлж, хадгаламжийн хэмжээгээ улсад тэргүүлэхэд манлайлан зүтгэсэн банк, санхүүгийнхэндээ, орон нутагтаа баялаг бүтээж, аймгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж буй хувийн хэвшлийнхэндээ талархаж байна. та бүхэндээ баярлалаа” хэмээсэн байна. 
        Увс аймагт сүүлийн жилүүдэд хүндээ чиглэсэн “Бяцхан санхүүч”, “Авьяас”, “Ном”, “Амны хөндийн эрүүл мэнд”, “Давсны хэрэглээ бууруулах”, Хорт хавдраас урьдчилан сэргийлэх зэрэг хүний хөгжлийн үндсэн суурь болох томоохон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж ажилласан. Үүний үр дүнд Увс аймгийн нийгмийн үзүүлэлтүүд сайн байна. Тухайлбал Увс аймгаас Улаанбаатарыг зорин эмчлүүлэх иргэдийн тоо хоёр дахин буураад байгаа юм.
      Төр хувийн хэвшлийн түншлэлийг ажил хэрэг болгож, Хувийн хэвшилд итгэл үзүүлж, бизнесийн орчинг сайжруулах бодлого хэрэгжүүлсний үр дүнд Өрсөлдөх чадварын үнэлгээгээр Увс аймаг хоёр жил дарааллан баруун бүсээ тэргүүлж байна. Орон нутагтаа баялаг бүтээж байгаа хувийн хэвшлийнхэн, хөдөлмөр, зүтгэлтэйгээ ажиллаж амьдарч буй иргэддээ, төрийн бодлого шийдвэрийг амжилттай хэрэгжүүлж байгаа төрийн албан хаагчиддаа Монгол Улсын шилдэг аймгийн Соёрхлыг ийнхүү хуваалцаж, нутгийн зон олондоо, урам өгсөн арга хэмжээг зохион байгууллаа.

ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%