ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Төрийн албан хаагчид цусаа бэлэглэв

2015-06-15

Манай улс Дэлхийн цусны донорын өдрийг 11 дэх жилдээ зохион байгуулж, энэ өдрөөр алтан амыг аврагч ачтан донорууддаа хүндэтгэл үзүүлэн талархал илэрхийлэх, донорын ариун үйлсийг сурталчлах, донорын тоог нэмэгдүүлэх, доноруудыг алдаршуулах, урамшуулдаг уламжлалтай.
Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгээс зургаадугаар сарын 15-нд Донорын өдрийг зохион байгуулсан бол аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнийн санаачилгаар энэ өдөр / 2015.06.18 / аймгийн ИТХ, ЗДТГ-ын албан хаагчид донорын эгнээнд элсэн цусаа бэлэглэж байна.
Цус, цусан бүтээгдэхүү­нийг сэлбэснээр хүний амь насыг аврах мэс ажилбаруудыг амжилттай хийж, төрөхийн хүндрэл, эх, хүүхдийн эрүүл мэнд, амь насыг аварч, аюулт өвчнөөр шаналан буй хүмүүсийн амьдрах хугацааг уртасгадгаараа буянтай үйл юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4286
2952 / 69%
838 / 20%
244 / 6%
252 / 6%