ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"НӨУБ-ЫН ЧАДАВХИЙГ ХӨГЖҮҮЛЖ ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ САЙЖРУУЛАХ НЬ" СЭДЭВТ СУРГАЛТ СҮХБААТАР АЙМАГТ БОЛЛОО

2015-06-27

           "НӨУБ-ын чадавхийг хөгжүүлж, эрх зүйн орчинг сайжруулах нь" сэдэвт зүүн бүсийн ИТХ-ын чуулга уулзалт  06 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Дарьганга сумдад зохион байгуулагдаж байна. Энэнхүү чуулга уулзалтанд Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудын 60 гаруй төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд тус чуулга уулзалтаар Засаг захиргааны нэгж ,түүний удирлагын тухай  хуулинд  өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга хийгдэж, чуулганы төлөөлөгчид санал солилцон, хэлэлцүүлэг зохион байгуулагдах юм. Мөн Зүүн бүсийн аймгуудын хурлын байгуулагуудын харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ярилцлага хийх аж. 

      Энэхүү арга хэмжээг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр,Швейцарийн хөгжлийн агентлаг, Монголын баг сумдын холбоо, Монголын Нутгийн удирдлагын нийгэмлэгСүхбаатар, Хэнтий, Дорнод аймгуудын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм. 

                                                                                            А. ЗОЛЖАРГАЛ 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%