ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БНСУ-ын Кёнги аймгийн Бүчон хотын ИТХ-ын төлөөлөгчид аймгийн БСГ-ын үйл ажиллагаатай танилцлаа

2015-07-16

БНСУ-ын Кёнги аймгийн Бүчонь хотын ИТХ-ын даргаар ахлуулсан 4 хүний бүрэлдэхүүнтэй баг 2015 оны 7-р сарын 10-ны өдөр аймгийн Боловсрол, Соёлын Газрын үйл ажиллагаатай танилцав. Бүчонь хотын ИТХ-ын дарга  Kim Moon Ho манай аймагт Солонгос хэлний сургууль байгуулах саналыг БСГ-ын дарга Б.Ганчулуунд тавьсан аж. Манай аймагт Солонгосын сайн дурын мэргэжилтнүүд амжилттай ажиллаж байгаа мөн насан туршийн боловсролын талаар харилцан ярилцав.  Түүнчлэн БНСУ-ын Гёнги аймгийн Бүчонь хотын ИТХ-ын төлөөлөгчидтэй боловсролын салбарт хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа БСГ-ын дарга Б.Ганчулуун болон Оюуны-Ирээдүй цогцолбор сургуулийн захирал А.Нарантуяа нар илэрхийлсэн юм. Тус уулзалтын хүрээнд Боловсролын салбарт хамтран ажиллахад татгалзах зүйл байхгүй гэж Бүчонь хотын ИТХ-ын дарга  Kim Moon Ho хэлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%