ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг хөгжүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах нь" сэдэвт баруун бүсийн чуулга уулзалт болж байна.

2015-09-03


Монгол Улсын баруун хязгаар Баян-Өлгий аймгийн Өлгий хотноо "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг хөгжүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах нь" сэдэвт баруун бүсийн чуулган Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Завхан аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагуудын хүрээнд болж байна.

Тус бүсийн чуулганд УИХ-ын гишүүн, Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Засаг Захиргааны Нэгж Түүний Удирдлагын Тухай Хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах судалгааны багийн зөвлөх, Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн Д.Ганзориг, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр зэрэг олон улсын байгууллагын төлөөлөл болон Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал Ц.Батгэрэл, сургалт хөтөлбөр гадаад харилцаа хариуцсан ажилтан М.Туяа нар оролцож байна

Тус бүсийн чуулганд УИХ-ын гишүүн, Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Засаг Захиргааны Нэгж Түүний Удирдлагын Тухай Хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах судалгааны багийн зөвлөх, Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн Д.Ганзориг, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр зэрэг олон улсын байгууллагын төлөөлөл болон Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал Ц.Батгэрэл, сургалт хөтөлбөр гадаад харилцаа хариуцсан ажилтан М.Туяа нар оролцож байгаа бол Увс аймгаас Аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд, ИТХ-ын нарийн бичгийн дарга Х.Төртогтох, ИТХ-ын төлөөлөгч Т.Эрдэнэбат, Б.Гомбосүрэн, Л.Арцанхүү, Улаангом сумын ИТХ-ын дарга Б.Жавхлантөгс, Улаангом сумын ИТХ-ын төлөөлөгч Ё.Мөнхзул нар оролцож байна.

Чуулганы дараах сэдвүүдээр үргэлжилж байна.

  • Иргэдийн төлөөлөгчдийн хяналт, түүний үр нөлөөг дээшлүүлэх нь
  • Аймгийн ИТХ-ын бүрэн эрх, тулгамдаж буй зарим асуудал
  • НӨУБ-ын төлөвшил, цаашдын чиг хандлага
  • Нутгийн удирдлагын байгууллагын эрхзүйн орчныг боловсронгуй болгох нь
  • ИТХ-ын шийдвэр гаргах ажиллагаанд иргэдийн оролцоог хангах нь
  • ИТХ-ын хяналт, түүний үр нөлөөг дээшлүүлэх асуудал
  • Багийн ИНХ-ыг боловсронгуй болгох эрхзүйн болон бодлогын шинэчлэл, туршлага
  • Бүс нутгийн хамтын ажиллагаа, харилцан туршлага солилцох.
Аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд ИТХ-ын бүрэн эрх, тулгамдаж буй зарим асуудал сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%