ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Хуучин хороололын айл өрхүүд “Жишиг хороолол” болохыг дэмжив

2015-09-11

Дархан сумын 13,14,16 дугаар багуудын өргөтгөсөн Багийн иргэдийн нийтийн хурал болов. Тус хуралд аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Баясгалан, Ерөнхий архитектор Элдэвсайхан, Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа, Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Г. Алтантуяа багуудын Засаг дарга, ИНХ-ын Тэргүүлэгчид оршин суугчид оролцсон байна. Хурлаар 2016 онд тус хороололд “Жишиг хороолол-4 “ төсөл хэрэгжихтэй холбогдуулан иргэд санал хүсэлтээ илэрхийлэв. Төсвийн тухай хуулийн дагуу  9 сарын 20-ны дотор багийн иргэдийн нийтийн хурал хуралдаж иргэдээс саналаа авч нэгтгэх учиртай. Энэ дагуу багууд хуралдаж 2016 онд ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх ажилд иргэдээс санал авч байна. Тус хурлын үеэр иргэд жишиг хороолол төслийн хүрээнд авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, орон сууцны урсгал засвар үйлчилгээг чанартай хийх хэрэгтэй гэв. Түүнчлэн хуучин хороололын үйлчилгээний төв орчимд байрлах архи согтууруулах ундаа түүгээр үйлчлэх газруудын тоог цөөрүүлэхийг хүслээ. Хуучин хороололын байруудын инженерийн шугам сүлжээ хүүхдийн зулай шиг болсон хэдэн байруд бий. Жишээ нь:  Хуучин хороололын 26 дугаар байрны шугам муу, зоорин давхрын бохирын үнэр үргэлж үнэртэж иргэд байж суух аргагүй болсон зэргийг өгүүлж байв. Жишиг хороолол төслийн хүрээнд Дархан сумын 13,14,16 дугаар багуудад бодитой ажлууд хийгдэж тулгамдсан асуудлыг шийдвэрлэж өгөхийг иргэд хүслээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%