ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөлөө

2015-09-17

Өнөөдөр буюу 9-р сарын 17-нд Монголын төр нийгэм цэргийн нэрт зүтгэлтэн, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 99 жилийн ой тохиож байна. 1916 оны 09 сарын 17-нд Увс аймгийн Давст сумын нутагт Юмжаа болон Заяа нарын 5 дахь хүү нь болон мэндэлсэн тэрээр 1940 оны МАХН-ын Х Их Хурлаар МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга буюу намын даргаар сонгогдож 1984 оны 8-р сар хүртэл 44 жил тасралтгүй зүтгэн Монголын ард түмнийг соёлт нийгэмрүү хөтөлсөн аугаа удирдагч юмаа.
Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 99 жилийн ойг тохиолдуулан Увс аймгийн удирдлагагууд, "Юмжаагийн Цэдэнбалын гал голомт" ТББ, Ю.Цэдэнбал академи эрдэм судлалын төв, нутгийн ард иргэд нь түүний хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ.
Яг одоо аймгийн ЗДТГ-т “Ю.Цэдэнбал өчигдөр, өнөөдөр” уулзалт хэлэлцүүлгийг Цэдэнбал судлалын академи болон “Юмжаагийн Цэдэнбалын Гал Голомт” хөдөлгөөнөөс аймгийн холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээнд оролцохоор Улаанбаатар хотоос Түүхийн ухааны доктор Ц.Жамбалсүрэн, залуу судлаач Б.Болд-Эрдэнэ нарын хүмүүс хүрэлцэн иржээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%