ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Цагдаагийн Газраас Анхааруулж Байна!!!

2015-09-18

Намар цаг болж, хичээл сургууль эхэлсэнтэй холбогдуулан малчид, иргэдийн малдаа тавих хараа хяналт сулардаг. Гэтэл энэ байдлыг ашиглан гэмт этгээдүүд мал хулгайлах гэмт хэрэг үйлдэх явдал ихэссээр байна. Тухайлбал: Галшар сумын иргэн Б-ийн 200 тооны бог малыг 2015 оны 08 дугаар сарын 12-ноос 13-ны хооронд Хэрлэн сумын харъяат Э, Ө, Д, Баянхутаг сумын харъяат З, Э нар бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан, Галшар сумын иргэн С-ийн 1 тооны үхрийг 2015 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Хэрлэн сумын харъяат Б, Н нар галт зэвсэг, тээврийн хэрэгсэл ашиглаж бэлчээрээс хулгайлсан гэмт хэргүүдийг аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид шуурхай илрүүлэн шалгаж байна.

Малчид бод малаа таталгүй бэлчээрт нь хонуулсан, бог малаа бүтэн өдрөөр хариуллага маллагаагүй бэлчээрлүүлж орхисон, айлын насанд хүрсэн хүмүүс наадамд явсан, малаа дагаж хариулахгүй байгааг гэмт этгээдүүд судлан шөнө болохыг хүлээж байгаад гэмт хэргээ үйлддэг болохыг албаныхан тогтоожээ.
Иймд малчид та бүхэн малаа тогтмол хариулагатай байлгах, малаа гэрээт малчин, насанд хүрээгүй хүнд даатган орхихгүй байхыг аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байна.
598

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%