ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“Дэлхийн технополис хотуудын холбоо”, Юнеско хамтран зохион байгуулсан ОУ-ын зөвлөгөөнд ДУА-ийн төлөөлөл оролцов

2015-09-28

БНСУ-ын Дэжон хотод энэ сарын 23-25-ны өдрүүдэд Дэлхийн Технополисын холбоо, ЮНЕСКО олон улсын байгууллага хамтран “ International Training Workshop” уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа. International Training Workshop уулзалт зөвлөгөөнд энэ удаад тус холбооны удирдах зөвлөлийн 12 гишүүн орны удирдлагууд болон дэлхийн өнцөг булан бүрийн 30 орчим улсын 140 гаруй төлөөлөл оролцлоо. Манай аймгийн тухайд Монгол улсаа төлөөлөн тус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүнээр энэ удаагийн хурлаас эхлэн ажиллахаар болсон. Энэ нь сүүлийн жилүүдэд үйлдвэрлэл технологийн паркийг хөгжүүлэхээр ажиллаж байгаа манайх шиг улс орон тэр дундаа аймаг орон нутагт нэр хүндийн хэрэг болж байгааг албаны төлөөлөл хэлж байна. Бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих ажлын хүрээнд шинэ дэвшилтэт технологи дамжуулах, нэвтрүүлэх, нутагшуулах экспортын бүтээгдэхүүнийг болон импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих тухай энэ удаад уулзалт зөвлөгөөнд оролцогч тэргүүлэгч орнууд өөрсдийн туршлага судалгааны арга технологийг танилцуулав.Ингэснээр эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, байгаль орчинд халгүй технологи, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байрыг олноор бий болгох зорилтуудыг хооронд нь уялдуулан тухайн улс орон нутгийнхаа нийгэм эдийн засгийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх боломж бүрдэх юм. Технополис буюу аж үйлдвэржсэн хотуудын холбооны энэ удаагийн уулзалт зөвлөгөөн 28 дахь удаа болж байна.  Энэ үеэр дэлхийн улс орнуудын нэвтрүүлсэн дэвшилтэт технологийн үзэсгэлэн мөн зохион байгуулагдсан. Энд тухайлбал хамгийн сүүлийн үеэр мультмедиа техник хэрэгсэл, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж ундны усыг өндөр түвшинд цэвэршүүлж энергижүүлэх аппарат мөн шилдэг технологиор гаргаж авсан гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг дэлгэн тавьжээ.






ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%