ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНД ХҮҮХДҮҮД ОРОЛЦОО

2015-10-19

       Увс аймгийн Прокурорын газраас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Малын хулгайн гэмт хэргээс хэрхэн сэргийлэх вэ” сэдэвт эссэ бичлэгийн болон “Аюулгүй орчин ба хүүхэд” сэдэвтэй гар зургийн уралдааныг Ерөнхий боловсролын 6 сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд явуулж, өнгөрсөн долоо хоногт дүнгээ гаргажээ.

       Уралдаанд 6 сургуулийн 50 гаруй сурагчид оролцжээ. “Малын хулгайн гэмт хэргээс хэрхэн сэргийлэх вэ” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд Ахлах 3-р сургуулийн 11Б ангийн сурагч М.Туулцэцэг тэргүүлж, “Увс-Эрдэм” Ахлах сургуулийн 12А ангийн сурагч Б.Одгэрэл, Ахлах 3-р сургуулийн 11Б ангийн сурагч Ч.Алтанчимэг нар удаалсан байна. Харин “Аюулгүй орчин ба хүүхэд” гар зургийн уралдаанд Ахлах 4-р сургуулийн 8Б ангийн сурагч М.Сансармаа түрүүлж, “Увс-Эрдэм” Ахлах сургуулийн 11Б ангийн сурагч У.Мөнх-Эрдэнэ, Ахлах 4-р сургуулийн 8Б ангийн сурагч Б.Анужин нар 2-3-р байр эзэлжээ.

      Энэхүү уралдаанд сурагчдаа өргөнөөр оролцуулсан “Увс-Эрдэм” Ахлах сургуулийг аймгийн Прокурорын газрын талархалаар, шалгарсан сурагчдыг өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулсан байна.

      Тус арга хэмжээ болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын талаар аймгийн орлогч прокурор Д.Галбадрах орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлэл өглөө

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%