ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Галдан бошигт хорооллын иргэд холбоо, интернет, телевизийн гурвалсан сүлжээ ашиглах нөхцөл бүрдлээ

2015-11-16

“Цахим-увс” хөтөлбөрийн хүрээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас  тодорхой хэмжээний төсөв мөнгө баталж, аймгийн иргэдийг шилэн кабел, интернетэд холбох орчин бүрдүүлсэн гэтэл Увс аймагт шинээр баригдсан 27 орон сууцны барилгууд холбооны гаднах шугамын байгууламж хийгээгүйгээс орон сууцны иргэд холбоо, телевиз, интернетийн гурвалсан үйлчилгээг авч чадахгүйд хүрч байгаа тул аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Цэдэнбал, Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Г.Батмөнх, ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Цэцгээ, Увс аймгийн МХГ-ын байцаагч Ц.Буджав, МЦХ ТӨХК-ын мэргэжилтэн Балдорж нар Увс аймагт орон сууцны барилга барьж байгаа кампаниудын төлөөлөл болох Ө.Барсүрэн захиралтай “Амарсанаа” ХХК,  Ганхуяг инженертэй “Мега макс групп”,  Цэгмэд захиралтай “Нарлаг наран” ХХК,  Буяннэмэх захиралтай "Увс өргөө" ХХК-ын төлөөлөлтэй уулзаж барилгуудын холбооны гаднах шугамын байгууламжийг Монголын цахилгаан холбоо ТӨХК-тай хамтран үндсэн 3 чиглэлд барилгуудын гаднах холбооны магистрал шугам татаж 12-р сард багтааж орон сууц тус бүрт шилэн кабел оруулахаар тохиролцлоо.

 

 

Аймгийн ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%