ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Дархан сумын ИТХ-ын ээлжит бус 12 дугаар хуралдав

2015-11-17

        Дархан сумын ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 12 дугаар хуралдаан 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр сумын ЗДТГ-ын хурлын танхимд хуралдав. Хуралдаанд  ирвэл зохих 31 Төлөөлөгчөөс 21 Төлөөлөгч буюу  67,8 хувийн ирцтэй байв.
        Хуралдаанаар Дархан сумын Засаг дарга Б.Азжаргалыг огцруулах тухай саналыг хэлэлцэх талаар Хурлын  дарга Т.Тулгаа танилцуулав.
          Хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан 14 Төлөөлөгч санал дүгнэлтээ хэлсэн байна. Хуралдаанаас Дархан  сумын   Засаг  дарга  Болдбаатар овогтой  Азжаргалыг  огцруулах тухай  Ардчилсан нам, МАХН шударга ёс эвслийн  нэр бүхий Төлөөлөгчдөөс  гаргасан саналыг авч хэлэлцээд, хуралдаанд оролцсон Төлөөлөгчийн  86 хувийн саналаар огцруулах үндэслэлгүй гэж үзэж бүрэн эрхийн хугацаанд үргэлжлүүлэх ажиллуулахаар шийдвэрлэв.







ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%