ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Оффис дээрээ хэлж болохгүй хэдэн зүйлүүд

2015-11-20

Хүн бүр гэр бүл болон найз нөхдийнхөө дунд, тэдэнтэйгээ хамт байхдаа өөрсдийнхөөрөө чөлөөтэй байж чаддаг.  Учир нь хүн хамгийн дотно, сэтгэлд ойр хүмүүстэйгээ хамаагүй харьцдаг бөгөөд сонсогч нь ярьж буй хүний талаар сайн мэддэг учир үл ойлголцох явдал тэдний дунд бага гардаг гэхэд болно.  Харин ажлын байр бол тэс ондоо зүйл.  Та гэр бүл, найз нөхдийнхөө дунд байдаг шигээ ажлын байран дээрээ дэл суль байдал гаргавал юу болох вэ?  Мэдээж бүх зүйл буруугаар эргэдэггүй юмаа гэхэд ажлын орчны уур амьсгалаас эхлээд өөрчлөгдөх зүйл нилээдгүй гарч таарна.  Тиймээс доор өгүүлэх хэдэн зүйлийг мэдэхэд танд илүүдэхгүй бөгөөд эдгээр үгийг аль болох хэлэхээс зайлсхийх хэрэгтэй. 



Би чадахгүй...
Зарим үед “Үгүй” гэж хэлэх хэрэг гардаг.  Гэхдээ ингэж хэлэх нь муу зүйл биш.  Харин “Би Чадахгүй” гэж хэлэх нь таныг тухайн ажлыг хийх ямар ч чадвар, нөөц бололцоогүй мэт сэтгэгдлийг бусдад төрүүлэх болно.  Энэ үгийг хэлэхэд, бичихэд энгийн үг мэт харагдавч та байнга хэлээд байвал таны өөртөө итгэх итгэл буурч мэднэ.  Тиймээс өөрийн хийж чадахаар, хийж болмоор сэтгэлд тань багтсан зүйл байвал өөртөө итгэлтэй “Би Чадна” гэж хэлж байгаарай.  

Энэ магадгүй утгагүй тэнэг асуулт байж болох юм...
Та энэ үгийг хэлснээр өөрийгөө би тэнэг хэлж байгаагаас ялгаагүй.  Хэзээ ч өөрийгөө тэнэг гэж бүү дууд.  Учир нь та өөрийгөө байгаагаасаа дордуулж харагдуулах ёсгүй.  Та өөрийгөө яаж үнэлнэ, бусад хүмүүс хүртэл таныг тэгэж л харна.  Бусад хүмүүсийн таныг үнэлэх үнэлэмж буураад ирэхэд хамгийн аюултай нь та аяндаа өөрийгөө тийм мэтээр хүлээн авах болдог.  Та хэн ч байж болно.  Өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэлтэй байдлаа хэзээд бүү алд.  Таны эрч хүч, цовоо сэргэлэн байдлыг хэн нэгэн хүн хулгайлахыг бүү зөвшөөр.  

Уучлаарай...Танд саад болъё гэж бодсонгүй.  Гэхдээ...
Хэн нэгэн хүнтэй яриагаа эхлэхдээ хэрвээ та энэ үгээр эхэлбэл та өөрийн тэр газар байгаагаа үгүйсгэсэн өнгө аяс илтгэх бөгөөд яриаг ч мөн сөрөг хандлагатай болгоно.  Та ажлын байран дээрээ өөрийгөө ямар их үнэ цэнэтэй хүн гэдгийг мэдрүүлэхийн тулд ингэж хэлэхийн оронд “Таньтай ярилцах зүйл байна, Танд зав байна уу?” ч гэдэг юмуу иймэрхүү байдлаар яриагаа эхлэх хэрэгтэй.  

Та / чи сонссонуу...
Энэ үгээр эхэлсэн яриа ихэвчлэн хов жив агуулсан яриа байх нь элбэг.  Хамтран ажиллагч, үйлчлүүлэгч, өөр бусад хүмүүст мэдээ мэдээлэл, сонин сайхан зүйлсийг дамжуулахдаа энэ хэллэгийг битгий ашиглаж байгаарай.  Ер нь ярих гэж буй зүйл чинь таны тухай биш түүнчлэн онцын шаардлагагүй бол яриад хэрэг байна уу.  Өөрт оногдсон нэг бүтэн өдрийг сайхан өнгөрүүлэхэд бусад хүнд юу тохиолдсон байх нь танд ер нь ямар хамаа байна?

Хэнд ч бүү хэлээрэй…
Энэ үг нь мөн л түрүүчийн адил та сонссонуу гэсэн өнгө аясыг илэрхийлсэн үгтэй төстэй бөгөөд “уг нь үүнийг өөрт чинь хэлэх ёсгүй байсан юм сан” гэсэн санааг илэрхийлдэг.  Үнэхээр л итгэмжит, хүмүүст хэлж боломгүй мэдээ мэдээлэл байвал та түүнийг бусдад дамжуулах шаардлага байхгүй.  Ажлын байран дээрээ зөвхөн өөрийн хийж буй ажилдаа л төвлөрч хов живээс хол байх нь таны ажлын үр бүтээмжинд ихээр нөлөөлөх болно.  

Би үзэн ядаж байна...
Ажлын байрны эргэн тойронд болсон, байгаа бүхий л зүйлд гомдоллоод байвал таны ажлын нэг бүтэн өдөр ямаршуухан байдалтай өнгөрөх бол! Төсөөлөхөд ч бэрх байгаа биз.  Хэрвээ та ийм байдлаар ажил хэргээ явуулдаг байсан бол яг одоо, энэ цаг мөчөөс эхлээд энэ байдлаа зогсоох хэрэгтэй.  



Ажилдаа болоод ажлын орчин тойрондоо дуртай байх, ажилдаа дурлах ямар сайхныг та өөрийн биеэр мэдэрч ажлынхаа нэг өдрийг диваажинд өнгөрүүлсэн мэт сэтгэгдэлтэй гэртээ харихын тулд доорх үгнүүдийг албан газраа түлхүү хэрэглээд үзвэл ямар вэ?

Баярлалаа, Маш их баярлалаа...
Талархлын хүч ямар агуу болохыг мэдэрмээр байна уу?  Тэгвэл энэ үгийг өдөр болгон хэрэглэ, хэл

Та / чи сайн ажилласан байна...
Хэрвээ хэн нэгэн ажлаа сайн хийсэн бол тэдгээр хүмүүсийг магт, урамшуул.  Энэ нь эргээд яахын аргагүй ажлын орчны таатай уур амьсгалыг бий болгогч хүчин зүйл болдог.

Танд тусламж хэрэгтэй байна уу ? Би танд туслах уу?...
Бусад хүмүүст туслах нь танд болоод тухайн хүндээ их үр өгөөжтэй байдаг.  Та хүнд туслах явцдаа тэр хүний туршлага мэдлэгээс суралцах давуу талтай ч байж болох юм.  
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%