ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БЕНЗИН, ШАТАХУУНЫ ҮНЭ 120-280 ТӨГРӨГӨӨР БУУЛАА.

2015-12-07

Алслагдсан бүс нутгуудын шатахууны үнийн зөрүүг бууруулах зорилгоор Засгийн газар 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 438 дугаар тогтоолоор онцгой албан татварын хувь хэмжээг баруун, зүүн болон төвийн бүсэд ялгавартай тогтоох шийдвэр гаргасан. Улсын Их Хурлын даргыг Увс аймагт ажиллах үеэр дээрх арга хэмжээний хэрэгжүүлэлт эхэлсэн юм. Улсын Их Хурлаас олгосон эрхийн хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн алслагдсан аймгуудын шатахууны үнийг бууруулах арга хэмжээ нь баруун бүс нутгийн иргэдийн амьжиргаанд бодит үр нөлөө үзүүлэхүйц, эдийн засгийн дэмжлэг болсны талаар иргэд хэлж байлаа. 2013 онд Увс аймаг орон нутагтаа зохицуулалт хийж, нефть импортлогчид нартай зөвшилцөн бензин шатахууны үнийг 80 төгрөгөөр бууруулж байсан. Засгийн газраас бензины үнэ буулгах бодлого хэрэгжүүлснээр Увсад бензин, шатахууны үнэ 120-280 төгрөгөөр буулаа. Увс аймгийн хувьд бензин шатахууны сарын хэрэглээ ойролцоогоор 1.4 сая литр байдаг байна. Тэгвэл сардаа 390 гаруй сая төгрөг, жилдээ 4.7 тэрбум гаруй төгрөг Увсынхны гар дээр хэмнэлт болон очих нээ.

Монгол Улсын эдийн засаг тэлэхийн хэрээр сүүлийн 10 жилийн хугацаанд шатахууны хэрэглээ 2.2 дахин өссөн. Энэ их өсөлт бүс нутгийн хүн амын амжиргаа, эдийн засгийн хөгжилд харилцан адилгүй нөлөөж ирснийг та бүхэн мэдэж байгаа. Судалгаанаас үзэхэд баруун бүсийн аймгуудын иргэд Улаанбаатар хоттой харьцуулахад шатахуунаа дунджаар 10 хувь өндөр үнээр худалдан авч байсан. Шатахууны үнийн энэ зөрүү 2009 онд хамгийн өндөр буюу 21 хувьд хүрч байсан байна. Тийм учраас бүс нутгийн шатахууны үнийн зөрүүг бууруулах зорилгоор Засгийн газар 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 438 дугаар тогтоол гарган онцгой албан татварын хувь хэмжээг баруун, зүүн болон төвийн бүсэд ялгавартай тогтоох шийдвэрлэсэн юм. Үүний үр дүнд алслагдсан баруун бүс нутгийн шатахууны жижиглэн борлуулалтын үнийг төвийн бүсийн үнэтэй ойролцоо түвшинд хүртэл буулгаж чадлаа. Олон жил яригдсан энэ асуудлыг шийдвэрлэж чадсан Монгол Улсын Засгийн газар, Уул уурхайн яам, Газрын тосны газар, шатахуун түгээгч аж ахуйн нэгжүүдийн хамт олонд баяр хүргэж байна. Цаашид бусад алслагдсан бүс нутгуудын шататахууны үнийг бууруулах талаар бодитой алхам хийнэ гэдэгт бид итгэлтэй байна. Шатахууны үнэ ингэж буурснаар алслагдсан бүс нутгийнханы нийслэлээс худалдаж авдаг барааны үнэ буурна. Малчид, тариаланчид, аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ илүү том зах зээлд бага зардлаар хүргэж борлуулах боломж бүрдэнэ. Ялангуяа, шатахууны үнээр дамжин үйлдвэрлэлийн зардал буурч, бүс нутгийн нийт эдийн засаг идэвхжихийн хэрээр хүн амын ажил эрхлэлт, амьжиргaаны түвшинд бодитой өөрчлөлт орно.

Сүүлийн жилүүдэд орон нутгийн эдийн засгийн чадавхийг сайжруулах чиглэлд хийсэн бас нэг чухал ажил бол аймгуудыг Улаанбаатар хоттой холбосон хатуу хучилттай зам юм. Монгол Улс, 2006-2012 онд жилд дунджаар 265 км авто замыг улсын хэмжээнд барьсан бол 2013-2015 онд дунджаар 750 км, нийт 2250 км авто зам барьсан байна. Баруун бүсийн авто тээврийн хэрэгсэлүүд энэ замаар явж цаг хугацааг асар их хэмнэж байгаа. Тэгвэл өнөөдөр баруун бүсийн аймгуудын шатахууны үнийг литр тутамд 120-260 төгрөгөөр бууруулсанаар эдийн засгийн үр ашгийг дээшлүүлж, авто замын ашиглалтыг сайжруулахад сайхан боломж олгож байгааг онцлон тэмдэглэж байна.

Увсчууддаа болон баруун бүсийн нийт ард иргэддээ шинэ оноо ажлын өндөр амжилтаар угтаж, 2016 онд улам их эрч хүчтэй ажиллаж, амьдрахыг хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%