ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Дархан –Уул аймгийн Архивын тасаг 45 жилийн ойн баяраа тэмдэглэв

2015-12-08

Монгол улсад архивын байгууллага үүсэж хөгжсөний 88 жилийн ой Дархан-Уул аймагт архивын алба үүссэний 45 жилийн энэ онд ой тохиож байна. Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1970 оны 6 сарын 23-ны өдрийн 55 тоот захирамжаар аймгийн архивын албаны суурь тавигдсан түүхтэй. Аймгийн архивын тасгаас архивын үйл ажиллагааг сурталчилах нэг сарын аяныг зохион байгуулав. Өнөөдрийн баярын хурлын үеэр Архивын салбар бодлого зорилтыг хэрэгжүүлж Монгол улсын түүхийг нандигнан хадгалж хойч үедээ бүрэн бүтнээр нь өвлүүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж "Тэргүүний архивч"-аар Ж.Гантулга, Архивын Ерөнхий газрын Хүндэт өргөмжлөлөөр 4, Мэргэшлийн тэргүүлэх болон ахлах зэргээр нэр бүхий 5 хүний үнэмлэхийг гардуулан өгөв. Аймгийн архивын тасагт одоогоор төрийн архивын сан хөмрөгт 1938-2013 онуудын 187 хөмрөгийн 25600 орчим баримт хадгалагдаж байгаа юм. Үүнээс 67 хувь нь одоогоор цахим хэлбэрт шилжсэн байна.Түүнчлэн архивын материалыг сэлбэн засах бичил лабортори байгуулжээ. Аймгийн Архивын тасаг цахим хэлбэрт шилжсэн нь үнэт баримтуудыг хэвээр хадгалж үлдэхэд томоохон түлхэц болсон байна. Ингэснээр архивын лавлагаа мэдээллийг иргэдэд түргэн шуурхай гаргаж өгч байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%