ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АРХИГҮЙ ШИНЭ ЖИЛ ТЭМДЭГЛЭЦГЭЭЕ

2015-12-18

         Хан Хэнтий нутгийн минь эрхэм хүндэт иргэдээ! Байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, захирал нараа! Сум, багийн удирдлагуудаа!

          Хэнтий аймгийн төр захиргааны байгууллагаас “Архигүй Хэнтийчүүд хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж байгаа 2013-2015 оны хугацаанд архинд донтох өвчтэй, архины хамааралтай 1049 иргэнийг архины хамаарлаас салгаж, төдий тооны гэр бүлийг сайн сайхан амьдралд хүргэсэн сайн туршлага улсын хэмжээнд сайшаагдаж, аймаг бүрт дэлгэрэн амжилттай ажиллаж байгааг дурьдахад таатай байна. 
Аймгийн хэмжээнд 2015 оны 11 сарын байдлаар 432 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 109 хэргээр буюу 20.1 хувиар, үүнээс согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 85 хэргээр буюу 49.1 хувиар, иргэдийн эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 64 хэргээр буюу 49.2 хувиар, согтуугаар зөрчил гаргаж саатуулагдсан хүн 58.9 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 42.8 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлт гарсан нь “Архигүй Хэнтийчүүд хөтөлбөр”-ийг бүх нийтээрээ хэрэгжүүлж ажилласны үр дүн гэж дүгнэж байгаа юм.
Бид хийж гүйцэтгэсэн ажлаа дүгнэх, эр зориг гарган архины асуудлаа шийдвэрлэсэн иргэдийг алдаршуулах, тэдний гэр бүл, үр хүүхдэд урам зориг өгөх, цаашид хөтөлбөрийнхөө үйл ажиллагааг бүс, улсын хэмжээнд туршлага болгон дэлгэрүүлэх зорилгоор “Өөдрөг амьдралд тэмүүлсэн он жилүүд” нэгдсэн арга хэмжээг 2015 оны 12 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд Чингис хотод зохион байгуулсаныг та бүхэн мэдэж байгаа.
         Архидалтын эсрэг ажлынхаа хүрээг нэмэгдүүлэх үүднээс аймгийн Засаг даргаас “Баяр ёслолыг архигүй тэмдэглэж байх тухай” албан даалгавар гарган төр захиргааны байгууллагууд хэрэгжүүлж тодорхой үр дүнд хүрч байгаа боловч хөтөлбөрийнхөө үр дүн, улсын хэмжээнд дархлагдсан Архигүй Хэнтийчүүд нэрээ улам баталгаажуулахын тулд дээрх шийдвэрийг зөвхөн төрийн байгууллага, албан хаагчдын хүрээнд хязгаарлахгүйгээр төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хүрээнд ч гэсэн хэрэгжүүлж, аливаа баяр ёслол, олон нийтийг хамарсан арга хэмжээ бүрээр эрүүл сэтгэхүйгээр баярлаж цэнгэх зуршлыг хүн бүрт төлөвшүүлэх шаардлага бий боллоо.
       Иймд Хан Хэнтийчүүд бид нэгэн санаагаар нэгдэж, ирж буй баяраа гэмт хэрэг, зөрчилгүй тэмдэглэн өнгөрүүлэхэд хүн бүрийн хичээл зүтгэл шаардлагатай бөгөөд сум, баг, байгууллага, аж ахуйн нэгж, гэр бүлээрээ “Архигүй шинэ жил”-ийг тэмдэглэхийг УРИАЛЖ байна.
               Нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, айх аюулгүй амгалан тайван аж төрөх, нөхцлийг бүрдүүлэхэд иргэн бүр идэвхитэй оролцоцгооё!

Аюулгүй, амар тайван Хан Хэнтийн төлөө хамтдаа

Хэнтий аймгийн Цагдаагийн газар 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%