Монгол улсны Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2“ж” дахь заалт, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ НЬ:
1. Өмнөговь аймгийн хэмжээнд зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Аюулгүй Өмнөговь” хөтөлбөрийг хавсралтаар баталсугай.
2. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, жил бүр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэдтанилцуулж ажиллахыг аймгийн Засаг дарга /Б.Бадраа/-д даалгасугай.
ХУРЛЫН ДАРГА Л.БАТЧУЛУУН
АИТХТ-ийн 2015 оны ... дугаар тогтоолын хавсралт
Төсөл
“АЮУЛГҮЙ ӨМНӨГОВЬ” ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэг үндэслэл
Дэлхий дахинд зам тээврийн ослын улмаас жилд 1.2 сая гаруй хүн амь насаа алдаж, 50 сая гаруй хүн бэртэж, гэмтэн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаагийн зэрэгцээ 5-29 насны хүүхэд, залуучуудын нас баралтын шалтгаан нь зам тээврийн осол өндөр хувийг эзэлж, зүрхний шигдээс, сэтгэлийн дарамтын дараа хүн амын нас баралтын гурав дахь гол шалтгаан нь болох төлөвтэй байгаа бөгөөд зам тээврийн ослоор нас барагсдын 90 гаруй хувь нь буурай болон хөгжиж байгаа улс оронд ногдож, жилд нийт 65 тэрбум ам. долларын хохирол учирч байгааг НҮБ-аас онцлон тэмдэглэсэн.
Манай улсын хувьд зам тээврийн осол, зөрчлийн тоо жилээс жилд нэмэгдэж, түүнээс шалтгаалах нас баралт өсөх хандлагатай байгаагийн зэрэгцээ нийт осол, гэмтлийн 18.9 хувийг зам тээврийн осол эзэлж байна. Тухайлбал: 15-64 насны иргэдийн 4 хувь нь сүүлийн 12 сарын дотор зам тээврийн осолд өртсөн байна. Зам тээврийн осол, гэмтэл үүсэхэд нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь хурд хэтрүүлэх (22.7 хувь), согтууруулах ундаа хэрэглэх (9.1 хувь) зөрчил болж байгаагаас гадна хот төлөвлөлт өнөөгийн шаардлага хангахгүй, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулж байгаа хууль, дүрэм, журам, стандартын биелэлт хангалтгүй, тээврийн хэрэгслийн парк хэт хуучирсан, хөдөлгөөнд оролцогчдын соёл, боловсрол дутмаг, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах байгууллагуудын ажлын уялдаа хангалтгүй зэрэг дутагдлууд байгаа нь судалгаагаар тогтоогдсон болно.
Өмнөговь аймгийн хэмжээнд гарч байгаа зам тээврийн осолоос үүдсэн гэмт хэрэг өсөх шалтгаан нь хүн амын нягтаршил уул уурхай, ашигт малтмал олборлолттой холбоотой тээврийн хэрэгслийн тоо өдөрт нэмэгдсэн, Хатуу хучилттай авто замууд дээр хуурд хэтрүүлэх,согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал түгээмэл байгаагаас үүдэлтэй байна. авто тээврийн үндэсний төвөөс авсан тоо баримтаар 23283 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэнтэй шууд холбоотой байна. Улаанбаатар хотоос орж гарах хөдөлгөөнд хяналт тавьж үзэхэд ажлын өдөрт 300-350 орчим автомашин, амралтын өдөрт 800-860 орчим автомашин зорчин өнгөрч байна. Аймгийн хэмжээнд байнгын хөдөлгөөнтэй 23283 тээврийн хэрэгсэл байгаа нь нэг алба хаагчид 1455 тээврийн хэрэгсэл ноогдож байна мөн түр оршин суух иргэдийн хөдөлгөөн сүүлийн жилүүдэд ихсэх хандлагатай байна. Гэтэл Аймгийн төв дээр тасгийн дарга, ахлах зохицуулагч, зохицуулагч, цагдаа зохицуулагч гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа учир гарч байгаа осол хэргээс урьдчилан сэргийлэхэд хүн хүчний хүрэлцээ тутмаг байна. Өмнөговь аймгийн хэмжээнд сүүлийн таван жилийн байдлаас үзэхэд хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг зөрчил нэмэгдэж, авто ослын улмаас амь насаа алдах, эрүүл мэнд эд хөрөнгөөрөө хохирох явад өсөх хандлагатай байна.
Иймээс Замын хөдөлгөөний авулгүй байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллаж, Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт явдлаас үүдсэн гэмт хэрэг зөрчлийг багасгах, Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас амь насаа алдсан хүний тоог бууруулах, ослын дараах тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх эрүүл мэнд нийгмийн тусламж үйлчилгээг боловсронгуй болгох, энэ ажилд оролцох төрийн болон төрийн бус байгуулага, аж ахуйн нэгж, иргэдийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Аюулгүй Өмнөговь” зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт, зарчим, хүрэх үр дүн.
Нутаг дэвсгэртээ хөдөгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралтыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, зам тээврийн осол гэмтлийн улмаас үүссэн сөрөг үр дагаврыг багасгах, урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоог хангах, хууль хэрэгжүүлэх байгууллагын хамтын ажиллагааг төлөвшүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
Зорилт
1. Хөдөлгөөний аюулгүй байдлын менежментийг боловсронгуй болгох.
1.1. Замын хөдөлгөөний аюудгүй байдлыг хангах үндэсний стратегийг хэрэгжүүлэх төлөвлөгөө батлуулж хэрэгжүүлэх,
1.2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын мэрэгжилтэн, ажилтан нарыг тусгайлан бэлтгэх.
1.3. Замын хөдөлгөөнд тавих хяналтын үүрэг, хариуцлагыг салбар тус бүрээр тодорхой болгох, хяналтын эрх зүйн орчинг бүрдүүлэх.
1.4. Нийт авто замын сүлжээний 70 хувьд орчин үеийн техник хэрэгсэл ашиглан замын хөдөлгөөнд хяналт тавих.
1.5. Замын хөдөлгөөний зохицуулагч жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тогтоох болон хурд хэмжих багаж хэрэгслийн хангалтыг нэмэгдүүлэх.
2. Аюулгүй зам орчныг сайжруулах.
2.1. Авто замын байгууламжийг төлөвлөх, зураг төсөл зохиох, түүнийг барих, ашиглах, арчлахад аюулгүй байдлын үнэлгээ заавал хийж замын аюултай хэсгийг тогтоон засч сайжруулах.
2.2. Авто замын засвар, арчлалтын менежтентийг боловсронгуй болгох, жилд 15 километр замд ээлжит засвар хийх
2.3. Хот төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөө, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгож, хот төлөвлөхдөө блок хоорондын зайг 150-200 метрээс ихгүй байхаар зохион байгуулах.
2.4. Явган зорчигчийн аюулгүйн гарамын тоог нэмэгдүүлэх, гарц гарам байгуулж, гэрлэн дохионы горимыг сайжруулах.
2.5. Хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн даац хэмжээг олон улсын конвенцийн шаардлагад нийцүүлэх, уурхайн буюу тусгай зориулалтын автозамын стандарт,техникийн нөхцлийг тогтоон хэрэгжүүлэх
2.6. Хөдөлгөөнд оролцогч хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд өндөр настан, явган зорчигч, моторт бус тээврийн хэрэгслээр болон мотоциклоор зорчигчдын аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авто замын хийцэд тусган төлөвлөж хэрэгжүүлэх.
2.7. Тусгаарлалтыг нэмэгдүүлж, хотын болон хот орчмын бүсэд явган зорчигч, унадаг дугуйгаар зорчигч, мотоциклоор зорчигч нарт зориулсан зам, аюулгүй бүс бий болгох.
3. Аюулгүй тээврийн хэрэгслийн ашиглалт
3.1. Тээврийн хэрэгслийг шинээр угсрах үйлдвэрлэхэд шаардагдах эрх зүйн зохицуулалтыг бий болгох.
3.2. Авто тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний мэдээллийн санг бий болгох замаар “Үйлчилгээ-Оношлогоо-Хяналтын” нэгдсэн иж бүрэн системийг Монголын нөхцөлд хэрэглэх эрх зүйн орчинг бүрдүүлэн хэрэгжүүлэх.
3.3. Авто үйлчилгээний байгууллагуудыг ангилж стандартын шаардлага хангасан үйлчилгээ явуулахад нь мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих ажлыг зохион байгуулах.
4. Замын хөдөлгөөнд оролцогчдод нөлөөлөх, хөдгөөний соёлыг төлөвшүүлэх,
4.1. Аймгийн хэмжээнд боловсролын бүх шатанд замын хөдөлгөөний аюулгүй байдлын сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, жолооч бэлтгэх, мэргэшүүлэх үнэмлэх олгох тогтолцоог боловсронгуй болгох.
4.2. Хот төлөвлөлтийг зүй зохистой төлөвлөж сургууль орчмын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган сургуулийн насны хүүхдүүдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх.
4.3. Жолоочийн шалгалт авахад шалгалт авч байгаа хүний хүчин зүйлийг багасгах шалгалтын төвийг байгуулах.
4.4. Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, эрх зүйн боловсрол олгох, ухамсар соёлыг төлөвшүүлэх талаар иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих, хамтын ажиллагааг өргөжүүлэх.
5. Ослын дараах тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх.
5.1. Эмч эмнэлгийн ажилтан, холбогдох байгууллагын мэрэгжилтнүүдийг осол гэмтлийн үед авах арга хэмжээ, тусламж үйлчилгээний гарын авлага удирдамжаар хангах.
5.2. Осол гэмтэлд өртөгсдөд үзүүлэх яаралтай болон эмнэлгийн нарийвчилсан тусламжийг сайжруулах материаллаг бааз, техник хангамжийг нэмэгдүүлэх.
5.3 Зам тээврийн ослын улмаас хохирсон хүмүүст яаралтай тусламж үзүүлэх тогтолцоог бүх суурин газарт бий болгох.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим
- Зам тээврийн осол гэмтэл, зөрчлөөс сэргийлэх, хяналт тавих арга хэмжээ нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах талаар төрөөс баримтлах бодлого, чиглэлтэй уялдсан байна
- Зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан срэгийлэх, хяналт тавих үйл ажиллагаа нь хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан, нөлөөлөх хүчин зүйл, нийгэм, эдийн засагт үзүүлж байгаа сөрөг үр дагаврын талаархи судалгаа, нотолгоонд үндэслэгдсэн энгийн, үр ашигтай байна
- Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хяналт тавих үйл ажиллагаа нь хүүхэд, өсвөр үеийнхнийг зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдод хууль эрх зүйн мэдлэг олгох, замын хөдөлгөөний соёл ухамсар төлөвшүүлэхэд чиглэгдэнэ.
Хүрэх үр дүн.
- Зам тээврийн осол гэмтэл, зөрчлийн улмаас амь насаа алдсан, эрүүл мэнд, эд хөрөнгийн хохиролын хэмжээ буурсан байна .
- Хөдөлгөөнд оролцогчид Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн талаарх эрх зүйн мэдлэгтэй болж замын хөдөлгөөнд зөв боловсон соёлтой оролцох ухамсар төлөвшсөн байна.
- Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурч осол гэмтэлд өртсөн этгээдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдсэн байна.
Гурав. Хугацаа, хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт
Хугацаа
2016-2020 он хүртэл нэг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, оролцоо
- Хөтөлбөрийн хэрэгжилтэнд Аймгийн Засаг дарга хяналт тавина.
- Хөтөлбөрт тусгагдсан зорилт арга хэмжээг хэрэгжүүлэх үүргийг хүлээсэн төрийн болон төрийн бус байгууллага аж ахуй нэгжүүд төлөвлөгөөнд заагдсан хугацаанд хэрэгжилтийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэст ирүүлнэ.
- Хууль зүйн хэлтэс нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавих бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг нэгтгэн дүгнэж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд жил бүр танилцуулж байна.
Хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга
1. Хөтөлбөрийн зарчим, үйл ажиллагааны чиглэлд нийцүүлэн орон нутгийн онцлог, тулгамдсан асуудалд тулгуурласан төлөвлөгөө боловсруулан баталж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих.
2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжид заасан үүргийн биелэлтийг хангах.
3. Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, анхааруулах, нэвтрүүлэг, мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг тогтмолжуулах, урьдчилан сэргийлэх олон нийтийн байгууллага байгуулж ажиллах үүсгэл санаачлагыг бүх талаар дэмжих
4. Байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дүгнэхдээ зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар хийсэн ажил, түүний үр дүнг нэг үзүүлэлт болгон сайн ажилласан байгууллага, хамт олныг дэмжин урамшуулж байх
Цагдаагийн газар
1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг эрт илрүүлэхэд чиглэсэн үзлэгийг тогтмолжуулж, хариуцлага хүлээлгэх
2. Зам тээврийн осол, гэмт хэрэг зөрчилд холбогдсон иргэдийг давтан сургалтанд хамруулах, гэмт хэрэг зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр бодлого боловсруулж үр дүнтэй арга хэрэгслээр тэмцэх.
3. Жолооч бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх үнэмлэх олгох үйл ажиллагаа явуулж буй сургалтын байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамран ажиллах.
4. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хангах ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх.
Төрийн бус байгууллагууд
1. Хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд өөрийн үйл ажиллагааны чиглэлд нийцүүлэн оролцох, бусад байгууллагуудтай хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх.
Хөтөлбөрийн санхүүжилт
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний санхүүжилт нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ.
- Орон нутгийн төсвөөс санхүүжинэ.
- Иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, түүнчлэн олон улсын болон гадаадын байгууллага, иргэдээс үзүүлсэн хандив, тусламжийн хөрөнгө.
Хөтөлбөрийг дараах шалгуур үзүүлэлтээр үнэлж дүгнэнэ
Шалгуур үзүүлэлт |
2012 оны суурь түвшин |
2016 онд хүрэх түвшин |
2020 онд хүрэх түвшин |
Зам тээврийн ослын улмаас нас барсан тохиолдол (10.000 тээврийн хэрэгсэлд ногдох) |
17.5 |
13.1 |
8.8 |
Зам тээврийн ослын улмаас хүнд гэмтсэн хүний тоо (10.000 тээврийн хэрэгсэлд ногдох) |
48.1 |
36.0 |
24.0 |
Явган зорчигчийн буруутайн улмаас гарсан осол хэргийн хувь |
17.0 |
12.7 |
8.5 |
Замын хөдөлгөөний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан хатуу хучилттай авто замын урт (км) |
2244 км |
5000 км |
10000 км |
Зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлыг хариуцан хяналт тавьж ажиллах байгууллагын тоо |
21 км |
200 км тутамд |
150 км тутамд |
Шинээр барьж байгуулах авто замын төсөлд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж байгаа эсэхэд хөндлөнгийн аудитын дүгнэлт гарган үнэлгээ хийсэн тоо |
350 км |
2500 км |
5000 км |
Согтууруулах ундаа хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил (хувь) Хот Хөдөө |
7.5 27.1 |
5.0 20.0 |
3.0 13.0 |
Салбарын хэмжээнд ажиллаж байгаа хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн хүний тоо |
18 |
50 |
400 |
Хамгаалах хэрэгсэл ашиглаж байгаа хувь: -Хамгаалах бүс -Хамгаалах малгай -Хүүхдийн суудал |
13.5 7.1 0.0 |
90 90 90 |
100 100 100 |
Осол, гэмтэлд өртөгсдөд анхны тусламж үзүүлэх талаар сургалтад хамрагдсан хүний тоо |
1957 |
40000 |
80000 |
Согтолтын зэрэг, хурд хэмжих тоног төхөөрөмжийн хангалт (ширхэг) |
6 |
89 |
100 |
Тээврийн хэрэгслийн дундаж насжилт (жил) |
11.2 |
10 |
9 |
Ослын үед ирэх тусламжийг хүлээх дундаж хугацаа (минут) |
30 |
20 |
15 |
Осол, гэмтлийн тандалтын тогтолцооны хэрэгжилт (хувь) |
62 |
85 |
95-98 |
---оОо---