ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Шинэ үндсэн хуулийг батлах үйл хэрэгт гар бие оролцсон АИХ-ын депутатуудад хүндэтгэл үзүүлэв

2016-01-14

Шинэ Үндсэн хуулиа баталсны 24 жилийн ойн өдөр тохиож байна. 1992 оноос хойш жил бүрийн 01 дүгээр сарын 13-ны өдрийг манай улс, үндэстний язгуур эрх ашгийг хамарсан гол харилцааг зохицуулах суурь хуулийг ард түмэнтэйгээ хамтран хэлэлцэж, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан, ардчилсан тогтолцооны үндсийг бүрдүүлсэн Шинэ Үндсэн хуулиа баталсан түүхт баярын өдөр хэмээн тэмдэглэж ирсэн. Жил бүрийн энэ өдрөөр Шинэ Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын Депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Манай аймагт шинэ Үндсэн хуулийг батлалцах үйл явцад гар бие оролцсон  8 АИХ-ын депутат аж төрж байна. Эдгээр иргэдэд хүндэтгэл үзүүлж тэдний санал хүсэлтийг сонсов. Ардын их хурлын депутатууд 1992 онд Үндсэн хуулийг батлалцах хэлэлцүүлэгт нийт 1,2 сая иргэний 75 орчим хувь нь оролцож ,  200 мянга гаруй санал ирүүлж байсан тухай ярьж байв. Монголчууд  түүхэндээ дөрвөн удаа Үндсэн хууль баталсан байдаг. 1992 оноос өмнөх Үндсэн хуулиуд тус тусдаа үүргээ гүйцэтгэж ирсэн. Гэхдээ өмнөх гурван Үндсэн хууль ангич, намч хандлага, марксист үзэл суртлыг баримталснаараа социалист чиг баримжааны хууль хэмээгддэг байжээ. 1992 оны шинэ Үндсэн хууль манай орны нийт хүн амыг анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлаагүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлснээрээ ардчилсан хууль болсон гэж үздэг байна  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%