ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Гэрээт цэгүүдийн нүүрсний үнэ зах зээлийн үнээс 500-700 төгрөгөөр хямд байна

2016-01-14


Аймаг, Сумын Засаг даргын тамгын газраас "Шарын гол" ХК-тай хамтран хүйтний улиралд хэрэглэгчдэд хямд үнэтэй нүүрс нийлүүлэх ажлыг сүүлийн жилүүдэд тасралтгүй зохион байгуулсаар ирсэн. Энэ жилийн хувьд нэмээд "Алаг толгой"-н нүүрсийг ч зах зээлийн үнээс харьцангуй хямдаар нийлүүлэх ажлыг эхлүүлээд байгаа юм. Дархан сумын хэмжээнд "Шарын гол"-ын нүүрс борлуулах 24 гэрээт цэг байгаа бол "Алаг толгой"-н гэрээт цэг 40 байршилд байна. Өнөөдрийн байдлаар нүүрсний үнийн хувьд "Шарын гол" ХК-ийн нүүрс 20 кг савлагаатай нь 1800 төгрөг_ 30 килограммын савлагаатай нь 2700 төгрөгөөр худалдаалагдаж байна. "Өмнөх жилүүдийг бодвол энэ жил нүүрсний чанарын талд  хэрэглэгчдээс гомдол ирэхээ болисон" гэж гэрээт цэгийн борлуулагч Г.Батсайхан хэлэв. Гэрээт цэгүүдээр зарагдаж байгаа нүүрсний үнэ өмнөх оноос буусан учир хэрэглэгчид хямд үнэтэй, чанартай нүүрсийг сонгож байгаа аж . Гурван ес эхлэн өдөртөө 30 хэм даван хүйтэрч байгаа энэ үед түлээ нүүрсний хэрэглээ илүү нэмэгдэх хандлагатай байгаа.Тиймээс ид хүйтний үед илүү их хэмжээний нүүрс борлуулах боломж бий. Харин үүнд нийлүүлэгч компаний бололцоо хэр байгааг хэлж мэдэхгүй байна гэв. Дашрамд дурьдхад 2015 оны байдлаар нүүрсний хэрэглээ өмнөх оныхоос 1019 тн-оор нэмэгдсэн гэсэн судалгаа гарчээ.  Зөвхөн нүүрснээс гадна айлууд галлагаандаа аргал, хөрзөнг түлхүү хэрэглэдэг болсон байна.  Өнгөрсөн оны байдлаар  гэхэд аргалын хэрэглээ 256,8 тонн, хөрзөнгийн хэмжээ 1503,9 тонноор нэмэгдсэн үзүүлэлттэй байна.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%