ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаатай танилцав

2016-01-18

Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчид, Хорооны дарга, Ажлын албаны бүрэлдхүүн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ИТХ-аас туршлага судлах ажлын үеэр сумын удирдлагууд уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийг танилцуулав. Тус үйлдвэр 6400 гаруй ажилтантай. Үүнээс 300 гаруй орос гадаадын мэргэжилтэн бий. 1978 оны 1 дүгээр сараас үйл ажиллагаа эхлүүлсэн бөгөөд зууны манлай бүтээн байгуулалтаар нэрлэгдэж явна. Эрдэнэт үйлдвэр 32 цех нэгжтэй бөгөөд Дархан сумын ИТХ-ын төлөөлөгчид үйлдвэрийн амин сүнс “Баяжуулах цех”-ийн үйл ажиллагаатай танилцав. Долоо хоног бүрийн баасан гарагт тэсэлгээ хийх ба хоногийн 24 цагт тасралтгүй ажиллаж жилд 560,000 тн зэсийн баяжмал үйлдвэрлэдэг гэж Эрдэнэт үйлдвэрийн Материал техник, хамгамжийн баазын орлогч дарга Ч.Өлзийбаяр ярив. Эрдэнэт үйлдвэр “Нэн тэргүүнд ХАБ” / хөдөлмөрий аюулгүй байдал/ уриан дор ажилладаг гэв.Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээлд зэсийн үнэ унаж, эдийн засгийн таагүй нөхцөл байдал үүссэн хэдий ч тус үйлдвэр алба хаагчдыг цомотхолд оруулаагүй хэмнэлтийн горимд шилжин ажиллаж байна.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%