ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Мэс заслын хагалгааг 100 хувь БНСУ-ын Бүчонь хотын ИТХ-аас даана

2016-01-18

Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2014 онд гадаад харилцаа найрсаг хамтын ажиллагаа холбоо тогтоох зорилгоор 24 хүний бүрэлдхүүнтэй баг БНСУ-ын Кёнги аймагт албан ёсны айлчлал хийсэн. Тус айлчлалын дараа БНСУ-ын Кёнги аймгийн Бүчонь хотын ИТХ-ын дарга тэргүүтэй Төлөөлөгчид манай аймагт айлчлал хийв. Хоёр улсын ИТХ-ын хамтран ажиллах “Санамж бичиг-“ийг үзэглэж улмаар гадаад харилцаагаа өргөжүүлсэн. Энэ дагуу Дархан сумын 3 дугаар багийн иргэн Р.Батнасангийн хоёр охинд “Чихний дунгийн суулгацын мэс засал”-ыг үнэ төлбөргүйгээр хийхээр болж урилга явуулсан байна. Хоёр охин 10,15 настай бөгөөд дүлий, ярих чадваргүй аж. Охидын Монгол улсад хийлгэсэн эмнэлэгийн оношлогоог БНСУ-ын Бүчонь хотын “Соньму” эмнэлэгийн мэргэжилтнүүд үзэж хагалгаанд оруулах боломжтой гэсэн хариу ирүүлжээ . Мэс заслын өртөг нэг хүний 35 сая вон бөгөөд Монгол мөнгөөр хоёр охины зөвхөн хагалгааны зардал 120 сая төгрөг. Түүнчлэн онгоцны зардал хагалгааны дараа байрлах орон байр, орчуулагчийн хөлс зэрэг бүх зардлыг БНСУ-ын талаас 100 хувь даахаар болсон байна. Охидууд мэс заслын дараа 7-10 хоног эмнэлэгт хэвтэх шаардлагатай. Энэ сарын 20-ны өглөө ээж, охин гурав БНСУ- руу ниснэ. Дархан сумын удирдлагууд Дархан сумын 3 дугаар багийн иргэн Р.Батнасан түүний хоёр охины хагалгаа амжилттай болж хурдан эдгэрч, эх орондоо ихийг хийж бүтээх иргэн болохыг ерөөж сүүн цацал өргөв.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%