ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Төрөлхийн сонсголын бэрхшээлтэй охидод Солонгосчууд тусална

2016-01-18

Дархан сумын 3-р багийн иргэн Р.Батнасан эхнэр 6 хүүхдийн хамт амьдардаг. Хүүхдүүдээс нь 2 нь төрөлхийн сонсголын бэрхшээлтэй. “Бага охидынхоо чихийг эмчлүүлж бусдын адил хэвийн сонсголтой болгох гэж дотоод, гадаадын олон эмнэлгээр явсан ч тусыг эс олсон. Хамгийн сүүлд 2014 онд Холбооны Бүгд Найрамдах Герман улсад хагалгаа хийлгэх асуудал яригдсан ч 2 хүүхдийн хагалгааны зардалд 80 гаруй сая төгрөг шаардагдсан. Ийм хэжээний мөнгийг түрийвчнээсээ гаргаад өгөх боломжгүй байсан тул тухайн үед эмчлүүлж чадаагүй” гэж Р.Батнасан ярилаа. Харин өнөөдөр 2 охинд нь БНСУ-ын Кёнги мужийн Бүчон хотын “Соньму Эмнэлэг”-т хагалгаа хийлгэх боломж олдоод байна. Хагалгааны зардлыг 100 хувь Солонгосын тал дааж байгаа юм. Нэг өрх айлд аз жаргал, үр хүүхдүүдэд нь эрүүл энхийг бэлэглэх энэ үйлсийг бодит биелэлээ олоход Дархан сумын ИТХ, ЗДТГ-ын гадаад харилцаа, хамтын ажиллагаа үр дүнгээ өгсөнийг сумын удирдлагууд онцоллоо.Сонсголын бэрхшээлтэй 2 охины том нь 15, бага нь 10 настай. Хоёуулаа тусгай сургалттай 29-р сургуульд суралцдаг юм байна. Охид энэ сарын 22-29-ны өдрүүдэд БНСУ-ын Бүчон хотыг зорьж чихний дунгийн хагалгаанд орохоор зэхэж байна. Б.Бадам, Б.Баярмаа нарыг аав ээжийнх нь хамт өнөөдөр Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа, Дархан сумын Засага дарга Б.Азжаргал нар хүлээн авч уулзан аян замд нь ерөөл өргөн, эрүүл болоод эргэж ирэхийг хүслээ. Энэ үйл хэргийг эхнээс нь дуустал санаачлагатай ажилласан аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Ганбатад сумын удирдлагууд болон охидын гэр бүлийнхэн талархалаа илэрхийлж байгаагаа дамжуулсан юм.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%