ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Цогтцэций сумын сургуулийн сурагчдын аварга шалгаруулах Парламентийн мэтгэлцээн

2016-01-17

Нийгэмд өсвөр үеийнхний байр суурь, үзэл бодлыг илэрхийлэхэд туслах, сурагчдын харилцан мэдээлэл солилцон хамтран хөгжих боломжийг олгох, сурагчдын аливаа асуудлыг олон талаас харах, дүн шинжилгээ хийх ур чадварыг хөгжүүлэх, орон нутгийн хөгжилд тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж, шийдлийг эрэлхийлэх зорилготой “Хөгжлийн давалгаа” ТББ, ЗДТГ-ын Хүүхдийн төлөө зөвлөлөөс зохион байгуулсан “Цогтцэций сумын сурагчдын аварга шалгаруулах парламентын мэтгэлцээн” болж өнгөрлөө. Т.Борын нэрэмжит сургууль, Мөрөөдөл 6-р сургуулийн нийт 23 багийн 46 сурагчид оролцлоо. 2 үе шаттайгаар зохион байгуулсан тус тэмцээнд: 1. Тэргүүн байр - Т.Борын нэрэмжит сургуулийн 12б ангийн сурагч Б.Оюунбилэг Т.Борын нэрэмжит сургуулийн 12б ангийн сурагч Ц.Дөлгөөнмөрөн 2. Дэд байр - Т.Борын нэрэмжит сургуулийн 12а ангийн сурагч Г.Батжаргал, Т.Борын нэрэмжит сургуулийн 12а ангийн сурагч Х.Ууганбаяр 3. Гутгаар байр - Т.Борын нэрэмжит сургуулийн 10а ангийн сурагч Б.Гүнжинлхам, Т.Борын нэрэмжит сургуулийн 10а ангийн сурагч Э.Насан-Өлзий 4. Тусгай байр - Т.Борын нэрэмжит сургуулийн 10а ангийн сурагч н.Пүрэвжаргал, Т.Борын нэрэмжит сургуулийн 10а ангийн сурагч н.Отгонтуяа 5. Шилдэг илтгэгч - Т.Борын нэрэмжит сургуулийн 11а ангийн сурагч н.Одмаа нар тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%