ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Охидын хагалгаа амжилттай болж энэ сарын 29-нд эх орондоо ирнэ

2016-01-28

Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа болон БНСУ-ын Кёнги аймгийн Бүчонь хотын ИТХ-ын дарга Ким Моон Хо нар 2014 онд хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг үзэглэсэн. Хоёр улсын ИТХ-ын хамтын ажиллагааны үр дүнд Дархан сумын 3 дугаар багийн иргэн Б.Бадам, Б.Баярмаа нар БНСУ-ын “Соньму” эмнэлэгт чихний дунгийн суулгацын мэс засал хийлгэсэн юм. Хагалгаа амжилттай болсон бөгөөд охид энэ сарын 29-ны өдөр эх орондоо ирнэ. Нэг хүүхдийн хагалгааны зардал 52 сая вон. Түүнчлэн онгоцны тийз, эмнэлэгийн зардал, байр, хоол, орчуулагчийн хөлс бусад зардлууд  нийт 350 сая төгрөг болсон байна. Дээрх бүх зардлыг БНСУ-ын Бүчонь хотын ИТХ-аас 100 хувь даажээ. Охидыг хагалгаанд оруулж нэг өрх айлд аз жаргал, үр хүүхдүүдэд нь эрүүл энхийг бэлэглэх ариун үйлсэд зүрх сэтгэлээ зориулан ажилласан БНСУ-ын Бүчонь хотын ИТХ-ын дарга Ким Моон Хо болон Төлөөлөгчид, Эмнэлэгийн хамт олон, хандив өргөсөн Солонгосын ард түмэн  та бүхэнд Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа сумын ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгчидийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%