ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Ахмадууд байраа хүлээсээр...

2016-02-03

Ахмадуудыг хямд үнэтэй орон сууцаар хангахаар 2013 онд “Сөгнөгөр хайрхан” ХХК Дархан сумын 15-р баг ХААИС-ийн зүүн талд барилгын ажлыг эхлүүлсэн. Гэтэл бараг 3 жил болоход эхлүүлсэн ажил нь ердөө л 30 хувьдаа ороод зогсчээ. “Байранд орохооор 10 хувийн урьдчилгаа өгсөн ахмадуудын мөнгөөр барилгын ажлаа энэ хүргэсэн. Тухайн үед аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд ахмадуудыг хямд үнэтэй орон сууцаар хангах энэ асуудлыг дэмжинэ гэж байсан ч одоо бол замхарчихаад байна” гэж компаний захирал Т.Энхболд хэлэв. МУЗГ баталгаа гаргаад өгчихвөл уг нь Унгар улсын Экзим банк барилгын ажилд хөрөнгө оруулалт хийх бүрэн боломжтой гэсэн хариуг өгөөд байгаа аж. Гэтэл бараг сар шахуй хугацааанд суулт зарлаад ч аймаг орон нутаг, төр засаг тэдний үгийг сонсохыг хүсэхгүй байгаад гомдолтой байгааг хэллээ.“Сөгнөгөр хайрхан” компанийн захирал Т.Энхболд суулт зарлахаасаа өмнө 70 гаруй төрийн удирддах албан тушаалтанд хандсан байна. Харъяалах яамдад хаяглан бичиг цаас олныг илгээж биечлэн уулзаж арилжааны банкуудтай тохиролцох гээд байж болох бүхий л гарцыг тэрээр хайжээ. Харин одоо болтол хариу өгсөн нь нэг ч үгүй гэнэ. Компанийхан Дархан-Уул аймгаас гадна Сэлэнгэ аймгийн хөтөл суманд мөн ахмадын барлгийн ажил эхлүүлсэн байна. 2 аймагт эхлүүлсэн орон сууцны барилгыг дуусгахад нийт 7,5 тэрбум төгрөг шаардлагтай байгаа аж. Энэ тухай асуудлыг Дархан сумын Засаг даргын орлогч Г.Батбаярыг түүнтэй уулзахаар очиход “Сөгнөгөр хайрхан” компанийн захирал Т.Энхболд учирласан юм. Албаны хүн асуудлыг шат шатны байгууллага, албан тушаалтнуудад уламжилна гэв.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%