ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүллээ.

2016-02-04

XVII жарны "Муу нүүрт" хэмээх Гал бичин жилийн сар шинийн босгон дээр Монгол улсын Ерөнхийлөгч Монголын Цахиагийн Элбэгдорж 100 болон түүнээс дээш насны ахмадууддаа гарын бэлэг явуулсныг аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд гардуулан өглөө.

                Одоогийн байдлаар улсын хэмжээнд 97 болон түүнээс дээш настай буурлууд 110 байдаг бөгөөд манай аймгийн хэмжээнд 100 нас хүрч байгаа 2 буурал байдаг ажээ.

Гэеээ овогтой Цэжин нь Бөхмөрөн сумын Хар алтат багт, Үлэмж овогтой Чулуун нь Тариалан сумын 5-р багт амьдарч байна.

Г.Цэжин гуай 1916 онд одоогийн Бөхмөрөн сумын нутагт малчин ард Гэеээн том охин болон төрсөн бөгөөд эцэг эхээс гурвуулаа эрэгтэй, эмэгтэй 2 дүүтэй. Тэрээр 13 настайгаасаа эхлэн мал малласан бөгөөд насаараа нэгдэл болон хувийн мал маллан, саальчин хийж байгаад өндөр насны тэтгэвэрт гарчээ. Г.Цэжин гуай хоёр охин нэг, хүү төрүүлж өсгөсөн бөгөөд одоо том охин нь 73 настай Улаанбаатар хотод амьдар ч байгаа бөгөөд дунд хүү нь ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байна. Бага охин нь 65-н настай одоогоор ээжийнхээ хамт Хар алтат багийн нутаг Хадаан усан нэртэй газар тарган сайхан өвөлжиж байна.

Хоёр хөл хөшиж өвддөг, нүдний хараа муудсанаас өөр өвчин зовлон алга хэмээн настан маань хуучилсан юм.

Амьдралдаа үзсэн хамгийн хүнд үеэ 13 настай /1929/ байхад эхэлсэн Комо /Коммун байгуулагдав/ байлаа. Ноёдыг бүрэлгэж малыг нь хураасан энэ ажил 3 жил үргэлжилснийг харуусан дурсан ярьлаа.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%