ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Төв Гандан хийдэд төрийн золголт хийв

2016-02-12

XVII жарны Гал бичин жилийн шинийн дөрөвний билэгт сайн өдөр Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгч, Багийн ИНХ-ын дарга нар төрийн золголт хийж, хөөрөг зөрүүлэн сайны ерөөлтэй үг хуучилж айлсан ирж буй Гал бичин жилийнхээ өөдрөг өнгийг хэлэлцэв. Хараагийн Дарь Эх Ламын Гэцогдаржаалин хийдэд төрийн золголтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа : Төр нь шашинаа хүндэтгэж ирсэн уламжлалын дагуу төрийн золголтыг Төв ганданд гурав дахь жилдээ зохион байгуулж буйг онцлов. Мөн энэ үеэр Залуучууд театрын хөгжмийн багш, МУСТА, морин хуурч П.Чинзориг хуурдаж, уртын дуучин н.Далхжав сар шинийн эгшгэн цэнхэр хадаг өргөлөө. Улиран одож буй Хөхөгчин хонь жилд төр захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хамтын хүч, хөдөлмөрөөр олон бүтээлч ажлыг өрнүүлсэн жил болсныг тэмдэглэн хэлэв. Золголтыг төгсгөлд Гал бичин жилийнхээ аз хийморийг үзэж “Дөрвөн бэрх”-ийг ээлж дараалан буулгалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%