ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ЭЕШ-ын бүртгэл ОРОН ДАЯАР эхэллээ

2016-02-16

ЭЕШ-ын бүртгэл өнөөдрөөс онлайнаар орон даяар эхэлж байгаа талаар БҮТ (Боловсролын үнэлгээний төв) болон БСШУЯ-наас өнөөдөр мэдээлэл хийлээ.Энэ жил ЕБС-ийг 36,207 сурагч төгсөх бөгөөд өнгөрсөн жилийн төгсөгч нартай нийлээд ойролцоогоор 40 мянга орчим сурагч ЭЕШ-ыг өгөх юм байна.

Бүртгэлийн хугацаа: Энэ сарын 15-ны өглөө 09:00 цагт эхэлж, дөрөвдүгээр сарын 25-ны орой 18:00 цагт дуусна.
Энэ жилийн шалгалтын онцлог:

Засгийн газрын 37-р тогтоолын дагуу ерөнхий боловсролын сургууль төгсөгч болон их дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилготойгоор элсэгчид монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгнө. (Монгол хэлний шалгалтын агуулгын дөрөвний нэг нь Монгол бичгийн мэдлэгийг шаардсан агуулгатай байна. Босго оноо нь 400 байх бөгөөд үүнээс доош оноо авсан тохиолдолд их дээд сургуульд элсэх боломжгүй болно)
ЭЕШ-ын хариултын хуудасны загварыг өөрчилж байгаа. Хариултын хуудсыг бөглөхдөө балын харандаагаар бөглөнө.
БСШУЯ-ны статистик мэдээллийг үндэслэн энэ жил 12-р анги төгсөгчдийн мэдээллийг ЭЕШ-ын онлайн бүртгэлийн программд регистрийн дугаараар оруулсан.
ЭЕШ-ын монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсоод ойлгох чадварыг шалгах даалгавруудыг нэмж оруулж байгаа.
Энэ онд төгссөн шалгуулагч төгсч буй сургуулийнхаа харьяалагдах ЭЕШ-ын байранд шалгалт өгнө. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчид бүртгүүлэхдээ өөрийн сонгосон аймаг/хот/-ын ЭЕШ-ын байранд шалгалт өгнө. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгайлан бэлтгэсэн танхимд шалгалт өгнө.

Шалгалтад бүртгүүлэх цахим хуудас: http://eyesh.eec.mn/reg

Шалгалтын хураамж: Шалгалт бүрд 5,800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг (хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна)
Жич: Бүртгэлийн хугацаанд багтааж бүртгүүлэхийг БСШУЯ болон БҮТ-өөс (Боловсролын үнэлгээний төв) анхааруулж байна. Хугацаа, цагийг сунгахгүй бөгөөд нэмэлт бүртгэл хийхгүй. Бүртгүүлэхэд автоматаар Монгол хэл бичгийн шалгалтад бүртгэгдэх болно.

БСШУЯ-наас энэ сардаа багтаагаад нийслэлийн бүх ЕБС-иуд, зарим аймгийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчидтай уулзаж заавар зөвлөмж өгөх ажлыг зохион байгуулна.

Түүнчлэн шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудас зэргийг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2016 оны 05 сарын 15-аас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%